Даваа, 6 сар 9, 2025
HomeОсол хэрэгГэртээ цоожтой үлдсэн таван настай хүү 15 давхраас унаж амиа алджээ

Гэртээ цоожтой үлдсэн таван настай хүү 15 давхраас унаж амиа алджээ

Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст энэ сарын 5-ны Даваа гарагийн 19:14 цагийн орчимд “Хүүхэд өндрөөс унаж нас барсан” гэх дуудлага бүртгэгджээ.

Дуудлагын дагуу шуурхай очсон цагдаагийн алба хаагчид ослын газар дээр очиж шалгахад таван настай Д гэх хүүг эцэг нь гэрийн хаалгыг гаднаас нь цоожилж үлдээсэн байсан бөгөөд тэрээр 15 давхрын цонхоор унаж, харамсалтайгаар амиа алдсан болохыг тогтоосон байна.

Хэрэг одоогоор Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст шалгагдаж байна.

Цагдаагийн байгууллага болон мэргэжилтнүүд дараах сэрэмжлүүлгийг өгч байна:

  • Урин дулаан цагт цонх онгойлгох нь нэмэгддэг тул бага насны хүүхдийг ганцааранг нь үлдээхгүй байх.
  • Цонхны хамгаалалт, хаалт суурилуулах.
  • Эцэг эх, асран хамгаалагчид хүүхдэд тавих хараа хяналтаа улам сайжруулах шаардлагатай.

Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд