Бямба, 4 сар 19, 2025
HomeУлс төрГерманы тал Монголын мэргэжлийн боловсролын системийг дэмжинэ

Германы тал Монголын мэргэжлийн боловсролын системийг дэмжинэ

Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч Л.Тур-Од Германы Эрфуртын худалдаа аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч Дитер Баухауз, гүйцэтгэх захирал Томаш Фальбуш болон Германы бизнесийн төлөөлөгчидтэй уулзлаа.

Уулзалтын үеэр Тур-Од ерөнхийлөгч Монголын танхимын үндсэн чиг үүрэг, Герман улстай хамтран хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн талаар танилцуулж, орон нутгийн салбаруудын чадавхыг сайжруулах, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хүний нөөцийг хөгжүүлэх, тэр дундаа мэргэжлийн боловсрол олгох тогтолцоог нэвтрүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.

Эрфуртын танхимын ерөнхийлөгч Дитер Баухауз Монголын танхимын дэргэд мэргэжлийн боловсролын тогтолцоог нэвтрүүлэх, хөгжүүлэхэд бүх талын дэмжлэг үзүүлэх боломжтой гэдгээ мэдэгдэв.

Түүний хэлснээр, Германд аж ахуйн нэгжүүдийн хэрэгцээнд нийцүүлэн тусгайлан захиалсан мэргэжилтнүүдийг бэлтгэх сургалтуудыг танхимууд санал болгодог. Нийтдээ 200-300 төрлийн сургалт зохион байгуулагддаг бөгөөд үүний тулд салбар бүрт зах зээлийн судалгаа хийж, компаний шаардлагад нийцсэн ажилтан бэлтгэхэд чиглэдэг аж.

Энэхүү хамтын ажиллагаа нь Монголын хувийн хэвшлийн хүний нөөцийг чадавхжуулах, хөдөлмөрийн зах зээлийн хэрэгцээнд нийцсэн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэхэд томоохон түлхэц өгөх боломжтой юм.

Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд