FIBA 3×3 төрлийн эмэгтэй тамирчид дэлхийн нэр хүндтэй “ELLE” сэтгүүлтэй хамтран ажиллаж, “Her Wings, Her Wins” уриан дор шинэ төсөлд оролцлоо. Энэхүү төсөл нь хотын соёлын өнгө аясыг спортын эрч хүчтэй хослуулан, эмэгтэй тамирчдын итгэл үнэмшил, өвөрмөц чанарыг тодотгосон байна.
Зураг авалтад оролцсон тамирчид
- Sandra Ygueravide
- Marie Mane
- О.Хулан
- Yujie Chen
- Bei Liu
- ZhiTing Zhang
- Yuting Deng
Монголын гавьяат тамирчин О.Хулан өөрийн сэтгэгдлээ хуваалцахдаа: “ELLE-ийн зураг авалтанд оролцож туршлага хуримтлуулсандаа баяртай байна” хэмээжээ.
Хамтын ажиллагааны ач холбогдол
Энэхүү сурталчилгаа Шанхайн West Bund Dream Center-ийн том дэлгэцээр олон нийтэд хүрсэн бөгөөд урам зориг өгөх видео мессежүүдийг үзүүлжээ. Мөн ELLE-ийн WeChat болон Weibo сувгаар дамжин 15 сая гаруй дагагчдад хүрсэн байна.
Зохион байгуулагчдын үзэж байгаагаар энэ хамтын ажиллагаа нь 3×3-ийн тамирчдыг зөвхөн спортын талбарт төдийгүй соёлын нөлөө бүхий дүр болгон харуулж, спорт болон хотын соёлыг нэгтгэсэн шинэ өнгө төрхийг бий болгосон онцлогтой юм.
