Австралийн кино урлагийн зөвлөл Gabrielle Brady-ийн “The Wolves Always Come at Night” (2025) киног 2026 оны Оскарын шагналын Гадаад хэл дээрх шилдэг кино төрөлд Австралийн албан ёсны нэр дэвшигчээр сонголоо.
Энэхүү бүтээл нь Австрали, Герман, Монголын хамтарсан уран бүтээл бөгөөд Монголын малчид болох Даваасүрэн, Отгонзаяа, Дашзэвэг нарын амьдралыг өгүүлдэг. Уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан зудны улмаас гэр орноо орхихоос аргагүй болсон айлын гунигт, бодит түүхийг харуулсан нь киноны гол цөм болжээ.
Кино нь 2024 онд Торонто олон улсын кино наадмын “Platform Prize” хөтөлбөрт нээлтээ хийснээс хойш BFI Лондон, Цюрих, IDFA зэрэг нэр хүндтэй наадмуудад оролцсон байна.
Оскарын замнал
- 2025.12.16 – Гадаад хэл дээрх шилдэг кино төрөлд 15 шилдэг нэр дэвшигчийг зарлана.
- 2026.01.22 – Эцсийн 5 нэр дэвшигч тодорно.
“The Wolves Always Come at Night” кино нь 2025 оны есдүгээр сарын 24-нөөс Австралийн кино театруудаар гарч эхэлсэн бол арваннэгдүгээр сарын 19-нөөс DVD болон дижитал хувилбараар худалдаанд гарах юм.