“Их 20” (G20) бүлгийн дээд хэмжээний уулзалт 2026 оны 12-р сарын 14-15-ны өдрүүдэд АНУ-ын Флорида мужийн Майами хотод болохоор боллоо.
Энэхүү мэдээллийг АНУ-ын Сангийн яамнаас гаргасныг Mongolnews24.com дамжууллаа. “АНУ-ын G20-ийг даргалах жил Ерөнхийлөгч Дональд Трампын удирдлага дор 12-р сарын 14-15-ны өдрүүдэд Флорида мужийн Майами дахь Trump National Doral клубт болох удирдагчдын дээд хэмжээний уулзалтаар өндөрлөнө” гэж тус яам мэдээлсэн байна.
АНУ G20-ийг даргалах жилийн хүрээнд Сангийн сайд нар болон Төв банкны ерөнхийлөгч нарын гурван ч удаагийн уулзалтыг төлөвлөөд байна:
- 4-р сарын 16: Вашингтон хотод;
- 8-р сарын 31-ээс 9-р сарын 1: Хойд Каролина мужийн Эшвилл хотод;
- 10-р сарын 15: Бангкок хотод тус тус болно.
Мөн 8-р сарын 29-30-ны өдрүүдэд Эшвилл хотод Сангийн дэд сайд нарын түвшний уулзалт зохион байгуулагдах ажээ.
