Мягмар, 9 сар 9, 2025
HomeЭдийн засагГ.Занданшатар: Данхар бүтэц, үр ашиггүй зардлаа танаж, энэ сарын 30-нд танилцуул

Г.Занданшатар: Данхар бүтэц, үр ашиггүй зардлаа танаж, энэ сарын 30-нд танилцуул

Ерөнхий сайд Г.Занданшатар ДЦС-III станцын үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцав. Тэрбээр эрчим хүчний салбарт тулгамдаж буй асуудлуудыг онцгойлон авч үзэж буйгаа илэрхийлж, салбарын удирдлагуудад тодорхой үүрэг, хариуцлага оногдууллаа.

Ерөнхий сайд онцолж хэлэхдээ, “Би Ерөнхий сайдаар томилогдсон өдрөөсөө хойш эрчим хүчний салбарт онцгой анхаарал хандуулж байна. ДЦС-III дээр онцгой дэглэм тогтоож, мэргэжлийн хүн болох Н.Тавинбэхийг Засгийн газрын БЭТ-өөр томилсон. Өвөлжилтийн бэлтгэл ажлыг бүх эх үүсвэрүүдэд хангах шаардлага тавьсан” гэв.

Түлхүү анхаарах ажлууд:

  • Тосонцэнгэлийн ДЦС-ын II блокийг ашиглалтад оруулах
  • Бөөрөлжүүтийн цахилгаан станцын II блокийг энэ онд багтаан нээх
  • Эрдэнэбүрэнгийн УЦС-ын барилгын ажлыг VIII–IX сард эхлүүлэх
  • 20 жил гацсан Тавдугаар цахилгаан станцын асуудлыг шийдвэрлэх

Тэрбээр “ашиг сонирхлын зөрчлөөс болж олон төсөл гацаанд орсон. Илүүдэл орон тоо их байгаа ч ажлаа хийж буй инженер, техникийн ажилтнууд цомхотголд өртөх ёсгүй” хэмээгээд: “Эрчим хүчний болон дагалдах хуулиудаа боловсруулж, салбарын данхар бүтэц, үр ашиггүй зардлыг танаж, энэ сарын 30-ны дотор Засгийн газарт танилцуул. Гурван сарын дараа шалтаг тоочиж, мөнгө нэхэхийг хүлээж авахгүй. Энэ өвөл хүн ард минь даарах ёсгүй” гэж хатуу анхаарууллаа.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд