Өнөөдөр УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдад Гомбожавын Занданшатарыг томилох асуудлыг хэлэлцэж байна. Чуулганы үеэр УИХ-ын гишүүд нэр дэвшигчээс асуулт асууж, байр суурийг нь тодруулж байгаа юм. Хууль зүй, дотоод хэргийн сайд асан, УИХ-ын гишүүн О.Алтангэрэл Үндэсний баялгийн сангийн тухай хуультай холбоотой асуудлыг хөндөж, дараах асуултыг тавилаа:
“Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх, тэр дундаа Ухаа худаг, Тавантолгой гэх мэт стратегийн ордуудын хэлцэл дээр та хэрхэн ажиллах вэ. Энэ сэдвийг хөндөх амаргүй гэдгийг өөрийн биеэр туулсан.”
Хариуд нь Ерөнхий сайдад нэр дэвшигч Г.Занданшатар дараах байдлаар хариулав: “Баялгийн сан бол ганцхан зориг биш бидний хүсэл мөрөөдөл. Иймд боломжит бүх хэлбэрээр энэ бодлогыг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ.”
Тэрээр энэ бодлогыг зогсолтгүй үргэлжлүүлэхийн чухлыг онцлон тэмдэглэж, Үндэсний баялгийн санг ирээдүйн тогтвортой хөгжлийн үндэс гэж үзэж буйгаа илэрхийллээ.
Тэд тус сан дээр үргэлжлүүлэн ажиллаж байгаа нь сайн хэрэг
Энэ нь хүмүүст бодит үр дүн өгнө гэж найдаж байна