Боловсролын Үнэлгээний Төв (БҮТ)-өөс 2025 оны элсэлтийн шалгалтын математикийн хичээлийн нээлттэй даалгавруудыг албан ёсоор цахим хуудсандаа байршуулжээ.
Энэ талаар тус төвийн захирал Г.Гантуяа дараах тайлбарыг өгсөн юм:
“Элсэлтийн шалгалт-2025″-ын математикийн хичээлийн нээлттэй даалгаврууд нийтлэгдлээ. Энэ удаагийн шалгалтын бодлогуудыг эдгээр 1,000 нээлттэй даалгавраас сонгож авна. Блюпринтийн дагуу шууд сонгох шинэ аргачлал нэвтрүүлж байгаа нь анхных бөгөөд сурагчид эдгээр бодлогуудыг бодсоноор математикт шаардагдах мэдлэг, чадвараа бүрэн эзэмших боломжтой.”
Гол өөрчлөлтүүд:
- 1,000 нээлттэй бодлого бэлтгэж, цахим хуудсанд байршуулсан.
- Даалгавар боловсруулах ажиллагааг ил тод, олон нийтэд нээлттэй болгож, шаардлага хангасан бол хэн ч санал оруулах боломжтой.
- Өмнөх шиг зөвхөн цөөн багш нараар хязгаарлахгүй болсон.
- Шалгалтын даалгавруудыг шинэ мэдээллийн технологийн шийдлээр боловсруулж, сургуулиудын удирдлагын системд нийлүүлэхээр ажиллаж байна.
Энэ шинэчлэл зөвхөн математикийн хичээлд эхэлж байгаа бөгөөд цаашид бусад хичээлд ч ижил зарчим нэвтрүүлэхээр төлөвлөжээ.
Нээлттэй даалгавруудыг авах цахим хаяг: https://eec.mn