2025 оны “BLAST.tv Austin Major” тэмцээний аваргын төлөөх финалын тоглолт шөнө эхэлж, үүрээр өндөрлөлөө. Энэхүү тоглолт нь CS2-ийн жилд хоёр удаа болдог хамгийн том тэмцээний нэг юм.
Мажорын Финалд Монгол Улсаас төдийгүй Ази тивээс анх удаа оролцож буй “The MongolZ” баг Францын “Team Vitality”-тай өрсөлдсөн бөгөөд энэ тоглолт нь одоо үеийн CS2-ийн өрсөлдөөний түвшинг тодорхойлсон, мөн Монголын цахим спортын түүхэнд бичигдэх ховор агшин болсон билээ.
Энэхүү түүхэн тоглолтыг монголчууд Сүхбаатарын талбайд цуглан хамтдаа үзэж, өөрсдийн нутаг нэгт залуусаа дэмжлээ. Үүнтэй зэрэгцээд Улаанбаатар хотод төдийгүй орон нутагт ч хамтдаа үзэх уулзалтууд зохион байгуулагдаж, хөгжөөн дэмжигчид тэмцээнийг бөөндөө үзсэн байна. The MongolZ баг энэхүү амжилтдаа 1xBet-ийн дэмжлэгтэйгээр хүрч, олон залуу үзэгчдийг татсан билээ.














