Лхагва, 8 сар 20, 2025
HomeШоу бизнесEXO-ийн гишүүн CHEN Монголд тоглолтоо хийнэ

EXO-ийн гишүүн CHEN Монголд тоглолтоо хийнэ

Өмнөд Солонгосын дэлхийн хэмжээний алдартай EXO хамтлагыг танихгүй хүн ховор. Олон улсад танигдсан энэ хамтлагийн фэнүүд дэлхийн өнцөг булан бүрт бий. Тэгвэл EXO-ийн гол хоолой, гишүүн CHEN Монгол Улсад ирж, хит дуунуудаа толилуулахаар болжээ.

AJFJ энтертайнмент “K Vibe In UB” нэртэй тоглолтыг 2025 оны 9-р сарын 6-нд Улаанбаатарын “SocialPay Park”-т зохион байгуулна. Энэхүү тоглолт зөвхөн Солонгосын уран бүтээлчид оролцохоороо онцлог бөгөөд CHEN-ээс гадна бусад хэд хэдэн Солонгосын дуучид ирэх бөгөөд тэдний нэр удахгүй зарлагдах аж.

CHEN 2020 онд алдартан бус эмэгтэйтэй гэрлэсэн бөгөөд тэр жилдээ дөрвөн сарын дараа анхны хүүхдээ өлгийдөн авчээ. 2022 онд хоёр дахь охинтой болсноор тэрээр одоо хоёр охины аав болсон байна.

CHEN-ий хит дуунууд

CHEN-ий шилдэг таван дууг танилцуулъя:

  1. Best Luck (“It’s Okay, That’s Love” OST)
  2. Everytime (Punch-тай хамт, “Descendants of the Sun” OST)
  3. Beautiful Goodbye
  4. Hello
  5. May We Bye (Onestar-тай хамт)

Эдгээр дуунууд CHEN-ий дууны ур чадварыг харуулсан бөгөөд Монголын фэнүүдэд “K Vibe In UB” тоглолтоор сонсох боломжтой болно.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд