HomeШоу бизнес“Eurovision” Азид шинэ тайз нээнэ

“Eurovision” Азид шинэ тайз нээнэ

Европын дуу хөгжмийн хамгийн нэр хүндтэй наадмуудын нэг “Eurovision” энэ жил 70 жилийн ойгоо тэмдэглэж байна. Ойн хүрээнд зохион байгуулагчид тэмцээний Азийн хувилбарыг албан ёсоор эхлүүлэхээр болсноо зарлажээ.

Наадмын зохион байгуулах хорооны тэргүүн Мартин Грин энэ талаар мэдэгдэхдээ, “Бид 70 жилийн ойгоороо Ази гэсэн шинэ хуудас нээх гэж байна. Ази бол авьяасаар бялхсан, соёл урлагийн өргөн уламжлалтай тив. „Eurovision“ энэ тивтэй хамтран жинхэнэ онцгой шоу хийх болно” хэмээн онцолсон байна.

Одоогийн байдлаар Азийн энэхүү шинэ хувилбарт БНСУ, Бутан, Тайланд, Филиппин, Бангладеш, Камбож, Лаос, Малайз, Балба, Вьетнам гэсэн улс орнууд нэгджээ. Харин ойрын хугацаанд Монгол тэргүүтэй бусад орон нэгдэх төлөвтэй байгаа талаар мэдээлж байна.

“Eurovision Song Contest Asia” тэмцээний журам нь үндсэн форматаа хадгална. Тухайлбал:

  • оролцогч улс бүр дотоодын сонгон шалгаруулалт явуулна
  • дуу нь ориг бүтээл байна
  • дуучин тайзан дээр амьдаар дуулна
  • ялагчийг шүүгчид болон үзэгчдийн саналаар тодруулна

Наадмыг оролцогч бүх улс дамжуулах бөгөөд онцгой дамжуулах эрхийг Тайландын “Channel 3” телевиз эзэмшихээр болжээ. Харин хамтран зохион байгуулагчаар European Broadcasting Union, Voxovation, S2O Productions ажиллах юм байна.

Азийн анхны “Eurovision Song Contest Asia” тэмцээнийг Банкгок хотноо 11 дүгээр сарын 14-нд зохион байгуулахаар товложээ. Ингэснээр олон улсын хөгжмийн ертөнцөд шинэ бүс нутгийн өрсөлдөөн эхлэх нөхцөл бүрдэж байна.

“Eurovision” анх 1956 онд эхэлсэн бөгөөд ABBA хамтлаг, Селин Дион зэрэг дэлхийд танигдсан уран бүтээлчдийг таниулсан түүхэн тайз билээ.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд