Мягмар, 9 сар 9, 2025
HomeУлс төрЕрөнхийлөгч У.Хүрэлсүх Киргизэд төрийн айлчлал хийнэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Киргизэд төрийн айлчлал хийнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч Садыр Жапаровын урилгаар 2025 оны долдугаар сарын 20-23-ны өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийнэ.

Айлчлалын үеэр хоёр улсын төрийн тэргүүн нар албан ёсны хэлэлцээ хийж, уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, бүс нутаг болон олон улсын тавцанд хамтран ажиллах чиглэлээр санал солилцоно.

Монгол, Киргиз хоёр улс 1992 оны дөрөвдүгээр сарын 22-нд дипломат харилцаа тогтоосон бөгөөд энэ хугацаанд харилцан ойлголцол, итгэлцэл дээр тулгуурласан хамтын ажиллагаа тогтвортой өргөжин хөгжсөөр иржээ.

Ташрамд дурдахад, Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Жапаров 2023 онд Монгол Улсад төрийн айлчлал хийж байсан. Тус айлчлалын үеэр хоёр орны Ерөнхийлөгч нар ганцаарчилсан уулзалт болон албан ёсны хэлэлцээ хийж, “Найрсаг харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх тухай” хамтарсан тунхаглал гаргасан юм.

Түүнчлэн тухайн үед байгаль орчин, хөдөө аж ахуй, хууль эрх зүй зэрэг салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, мөн нийслэл хотууд хооронд ах дүүгийн харилцаа тогтоох баримт бичгүүдэд гарын үсэг зурсан байна.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

2 COMMENTS

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд