Монгол Улсын Ерөнхий сайдаар Г.Занданшатарыг томилох асуудлыг УИХ-ын ээлжит бус чуулганаар Пүрэв гаригт буюу 2025 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 12:00 цагт хэлэлцэхээр албан ёсоор товложээ.
Анх УИХ-ын ээлжит бус чуулганыг өчигдөр оройн 20:00 цагт хуралдуулж, Ерөнхий сайдад нэр дэвшигч Г.Занданшатарыг хэлэлцэх байсан ч Ардчилсан намын бүлэг уг асуудлыг нарийвчлан хэлэлцэх шаардлагатай хэмээн үзэж, Төрийн байгуулалтын байнгын хорооны (ТББХ) хуралдаанаас нэг цагийн завсарлага авчээ.
ТББХ-ны хуралдааны завсарлага дуусмагц УИХ-ын даргын зүгээс нэгдсэн чуулганыг Пүрэв гаригийн 12:00 цагт хуралдуулах шийдвэрийг гаргасан байна. Үүнээс өмнө буюу өглөөний 10:00 цагт ТББХ-ны хуралдааныг дахин зарлаж, Ерөнхий сайдын томилгооны асуудлыг хэлэлцэхээр болсон байна.