2025 оны зургаадугаар сарын 12-ны өглөө 10:00 цагт Ардчилсан намын бүлгийн хуралдаан эхэлж, тэд Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшсэн Г.Занданшатартай холбоотой асуудлыг хэлэлцэж байна.
Сануулахад, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар Г.Занданшатарыг Ерөнхий сайдаар томилуулах саналыг Ерөнхийлөгчид зургаадугаар сарын 10-нд (Даваа гаригт) өргөн барьсан. Тэр даруйд УИХ дахь намуудын бүлгүүд уг асуудлаар хуралдсан бөгөөд МАН-ын бүлэг түүнийг бүрэн дэмжихээ илэрхийлсэн юм.
Харин АН-ын бүлгийн зүгээс тухайн өдөр нэр дэвшигчтэй танилцах шаардлагагүй гэж үзэж, Төрийн байгуулалтын байнгын хороо (ТББХ)-ны хуралдаанаас нэг цагийн завсарлага авч, асуудлыг Пүрэв гаригт хэлэлцэхээр хойшлуулсан.
Өнөөдөр тус бүлэг дахин хуралдаж, Ерөнхийлөгчийн саналтай холбоотой эцсийн байр сууриа тодорхойлох зорилготойгоор Ерөнхий сайдад нэр дэвшигч Г.Занданшатарыг оролцуулан хэлэлцэж байна.
АН-ын бүлгийн шийдвэр гарсны дараа уг асуудлыг ТББХ хэлэлцэж, улмаар УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанд оруулах юм.