Бямба, 1 сар 10, 2026
HomeСпортЕрөнхий сайд нутгийн бөхөө онцлохдоо өрсөлдөгчийг нь “допингтой” гэж хэлэв

Ерөнхий сайд нутгийн бөхөө онцлохдоо өрсөлдөгчийг нь “допингтой” гэж хэлэв

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Баянхонгор аймгийн Нутгийн зөвлөлийн шинэ жилийн баярын арга хэмжээнд оролцох үеэрээ өнгөрсөн жилийн наадмын тухай хөндөн ярьсан нь олон нийтийн анхаарлыг татлаа.

Тэрбээр уг арга хэмжээний үеэр “Монголын заяа их. Халхын заяа их. Манай Э.Батмагнай арсланг давахад монгол даяараа өндийсөн. Нутгийн уул, ус өндийсөн. Энэ бол үнэхээр сэтгэл огшим үе байсан. Тэр бөх нь допингтой бөх байсан байна лээ. Допингтой бөхийг допингтой нь хамт ялсан. Монголын улс төрд ч бас допингтой нь хамт ялна” гэв.

Өнгөрсөн жилийн улсын баяр наадмын үзүүр, түрүүнд улсын арслан Э.Батмагнай аймгийн хурц арслан Н.Өсөхбаярыг давж түрүүлсэн билээ. Гэвч удалгүй Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат залуу бөхөөс допингийн төрлийн хориотой бодис илэрсэн гэх мэдээлэл гарсан юм.

Н.Өсөхбаяр уг асуудлаар хуулийн байгууллагаар шалгуулна гэх хүсэлт гаргасан байдаг. Харин Ерөнхий сайдын дээрх үгтэй холбоотойгоор тэр өөрийн цахим хуудсаар дамжуулан “Монгол Улсын эрхэм Ерөнхий сайд Монголын үндэсний өв соёл эв нэгдлийн бэлгэдэл болох үндэсний бөхийг жалга дов, нутаг усаар ялгаварлан гадуурхаж увайгүй үйлдэл гаргасанд гүнээ харамсаж байна. Монголын ард түмэн үнэн худлыг ялгах нүдтэй. Үнэн хэзээд ялна” гэжээ.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд