Мягмар, 6 сар 17, 2025
HomeУлс төрЕрөнхий сайд Г.Занданшатар шинэ сайд нараа танилцууллаа

Ерөнхий сайд Г.Занданшатар шинэ сайд нараа танилцууллаа

Өнөөдөр буюу 2025 оны зургаадугаар сарын 17-нд хамтарсан Засгийн газар байгуулах асуудал албан ёсоор шийдэгдэхтэй холбогдуулан Ерөнхий сайд Г.Занданшатар шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнийг УИХ-ын чуулганы танхимд танилцууллаа.

Тэрбээр “Засгийн газрын бүтцийг хэвээр хадгалах нь мега төсөл, суурь реформуудын хэрэгжилтэд чухал үүрэг гүйцэтгэнэ. Үндсэн хуулийн үзэл баримтлал, улсын эрх ашгийг тэргүүнд тавих, зөвшилцөлд суурилсан шийдвэр гаргах нь зайлшгүй. Иймд өмнөх Засгийн газрын бүрэлдэхүүний гуравны нэгийг үргэлжлүүлэн ажиллуулах нь зүйтэй гэж үзлээ” хэмээн онцолсон юм.

Шинэ Засгийн газарт УИХ-д суудалтай улс төрийн намуудын төлөөлөл оролцож байгаа нь хамтын ажиллагаа, улс төрийн тогтвортой байдлыг хангахад чиглэж буй алхам хэмээн тайлбарлалаа. Мөн яамгүй сайдын (Үндэсний хорооны даргын) гурван албан тушаалыг цуцалсан байна.

Танилцуулсан сайд нарын нэрс:

  1. Н.Учрал – Тэргүүн шадар сайд, Эдийн засаг хөгжлийн сайд
  2. С.Амарсайхан – Шадар сайд
  3. Т.Доржханд – Шадар сайд
  4. С.Бямбацогт – Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга
  5. Б.Жавхлан – Сангийн сайд
  6. Л.Мөнхбаатар – Хууль зүй, дотоод хэргийн сайд
  7. Г.Дамдинням – Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд
  8. Д.Батлут – Батлан хамгаалахын сайд
  9. Б.Батбаатар – Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд
  10. П.Наранбаяр – Боловсролын сайд
  11. Т.Аубакир – Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд
  12. Б.Дэлгэрсайхан – Зам, тээврийн сайд
  13. Ч.Ундрам – Соёл, спорт, аялал жуулчлалын сайд
  14. Э.Бат-Амгалан – Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд
  15. Ж.Энхбаяр – Хөдөө аж ахуй, хүнсний сайд
  16. Э.Батшугар – Инноваци, цахим хөгжлийн сайд
  17. Б.Чойжилсүрэн – Эрчим хүчний сайд
  18. Ж.Чинбүрэн – Эрүүл мэндийн сайд
  19. Б.Батцэцэг – Гадаад харилцааны сайд

Шинэ танхимын бүрэлдэхүүнд оруулсан энэ өөрчлөлт нь төрийн бодлого, төсөл хөтөлбөрүүдийн залгамж чанарыг хангах, шинэ үеийн төлөөллийг тэнцвэртэй багтаах зорилготой гэж Ерөнхий сайд тодотголоо.

Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд