Мягмар, 9 сар 9, 2025
HomeЭдийн засагЕрөнхий сайд Г.Занданшатар орон нутгийн удирдлагуудад тариаланчдаа дэмжихийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Г.Занданшатар орон нутгийн удирдлагуудад тариаланчдаа дэмжихийг үүрэг болголоо

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр Орхон, Сэлэнгэ аймгийн тариаланчидтай уулзаж, ургац хураалтын явц, газар тариалангийн аж ахуйн үйл ажиллагаатай газар дээр нь танилцлаа.

Тэрбээр улсын хэмжээнд үр тариалалтаар тэргүүлдэг “Бүтлийн Ундарга” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцсан бөгөөд тус компани 17 жилийн хугацаанд 1 га талбайгаас дунджаар 45-53 центнер ургац авсан амжилтаар улсын дээд амжилтын эзэн болжээ. Энэ онд тэд 1 га-аас 35-45 центнер ургац авч байна.

“Бүтлийн Ундарга” ХХК нь “Атрын -4” аяны хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих хөнгөлөлттэй зээлээр бүрэн автоматжсан үр тариа цэвэрлэх, хатаах, хадгалах 3500 тоннын багтаамжтай агуулахыг ашиглалтад оруулсан байна. Мөн шинэ сортуудын улаан буудайн үрийг (Бурятская-Остистая, Гонец, Алтайская-70, Байкальская) нутагшуулж, ургацын чанар, арвин байдалд анхаарлаа хандуулжээ.

Орхон аймагт газар тариалангийн салбарт 13 аж ахуйн нэгж, 272 өрх ажиллаж, 2025 онд нийт 5156 га талбайд тариалалт хийсэн байна. Урьдчилсан балансаар:

  • 8958 тн улаанбуудай
  • 1457 тн төмс
  • 5760 тн хүнсний ногоо
  • 1076 тн малын тэжээл
  • 1393 тн тосны ургамал хураах төлөвтэй байна.

Аймгийн хүнсний хэрэгцээний улаанбуудайг 100%, төмсний 50%, хүнсний ногооны 80%-ийг өөрийн дотоод нөөцөөр хангах боломжтой болсон байна. Мөн Орхон аймгийн хэмжээнд энэ жил олон жилийн дунджаас 21.7 мм илүү хур тунадас орж, ургац сайжрах үндэс тавигджээ.

Тариаланчид улсын төсвийн хөрөнгө оруулалтаар мянган тоннын багтаамжтай бүрэн автоматжсан зоорь барих, тариалалтын талбайг 200 мянган га-аар нэмэгдүүлж, эрх олгох шаардлага, хүсэлтийг уламжилжээ.

Ерөнхий сайд Г.Занданшатар:

  • Газар тариалан эрхлэгчдийн хөрөнгө оруулалтын үр ашгийг дээшлүүлэхийн тулд талбайн хэмжээг нэмэгдүүлэх, хүнсний хангамжийг сайжруулахыг аймгийн удирдлагуудад үүрэг болголоо.
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд