АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын хүү Эрик Трамп хиймэл оюун ухаанд суурилсан бие даасан робот систем хөгжүүлдэг Израилийн XTEND компанид хөрөнгө оруулалт хийлээ.
АНУ-ын барилгын “JFB Construction Holdings” компани Израилийн “XTEND” компанитай нэгдэх албан ёсны гэрээнд гарын үсэг зурснаа зарлалаа. Энэхүү хэлцэл нь хувьцаа солилцох хэлбэрээр явагдах бөгөөд “XTEND” компанид 152 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийгдэж байна.
Хөрөнгө оруулагчид болон нөхцөл:
- Инвесторууд: АНУ-ын Ерөнхийлөгчийн хүү Эрик Трампаас гадна батлан хамгаалах салбарт мэргэшсэн “Protego” сан, “Unusual Machines American Ventures LLC” болон “Aliya Capital” компаниуд энэхүү хэлцэлд оролцож байна.
- Компанийн бүтэц: Нэгдсэн компани нь XTEND AI Robotics нэртэй болох бөгөөд “NASDAQ” хөрөнгийн бирж дээр хувьцаагаа арилжаална.
- Эзэмшил: Гэрээний дагуу “XTEND”-ийн хувьцаа эзэмшигчид нэгдсэн компанийн 70 орчим хувийг, харин “JFB”-ийн хувьцаа эзэмшигчид 30 орчим хувийг эзэмших юм.
XTEND компанийн тухай: 2018 онд байгуулагдсан тус компани нь цэрэг болон хууль сахиулах байгууллагуудад зориулсан агаар, газар, тэнгисийн зайнаас удирддаг робот системийг хөгжүүлдэг байна.
