Бямба, 4 сар 19, 2025
HomeЭдийн засаг"Эрдэнэс Тавантолгой" 2025 оны эхний хоёр сард 3.3 сая тонн нүүрс борлууллаа

“Эрдэнэс Тавантолгой” 2025 оны эхний хоёр сард 3.3 сая тонн нүүрс борлууллаа

БНХАУ-ын эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалан нүүрсний үнэ бууралттай байгаа хэдий ч “Эрдэнэс Тавантолгой” ХК нүүрсний борлуулалтыг тогтмол үргэлжлүүлж, биржийн арилжааг тасралтгүй явуулж байна.

Биржийн арилжааны үр дүн

  • Нэгдүгээр сард – 6 удаагийн арилжаа зохион байгуулсан.
  • Хоёрдугаар сард – 4 удаагийн арилжаа амжилттай болж, Монголын хөрөнгийн биржээр нийт 352 мянган тонн нүүрс арилжиж, 31.6 сая ам.долларын үнэлгээтэй хэлцэл хийжээ.

2025 оны эхний хоёр сарын байдлаар “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 3.3 сая тонн нүүрс борлуулж, 268 сая ам.долларын орлого олсон байна. Нийт экспортолсон нүүрсний хэмжээ 4.2 сая тонн хүрчээ.

Ирэх сарын төлөвлөгөө

Гуравдугаар сард эрчим хүчний болон баяжуулсан коксжих нүүрс арилжаалах төлөвлөгөөтэй байгаа. 2025 он гарснаас хойш Монголын хөрөнгийн биржийн нээлттэй цахим арилжаагаар хийгдсэн нийт хэлцлийн 92 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК бүрдүүлсэн нь тус компанийн тогтвортой үйл ажиллагааг илтгэж байна.

Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд