Лхагва, 3 сар 18, 2026
HomeУлс төр“Эрчист Монгол” компанийг татан буулгав

“Эрчист Монгол” компанийг татан буулгав

Төрийн өмчит “Эрчист Монгол” хязгаарлагдмал хариуцлагатай компанийг татан буулгах шийдвэр гарчээ. Тус компани нь эрчим хүчний салбарын төрийн өмчит хувьцаат компаниудын нийт хувьцааны 34 хувийн төлөөллийг хэрэгжүүлэхийн зэрэгцээ “МИАТ” ТӨХК, “Монголын төмөр зам” ТӨХК, “Авто замын засвар арчлалтын нэгтгэл” ТӨХК, “Автоимпекс” ХК, “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК, “Төрийн орон сууцны корпораци” ХХК зэрэг зургаан байгууллагын төрийн эзэмшлийн эрхийг удирдан ажиллаж байсан юм.

Гэвч тус компанийн үйл ажиллагаа санхүүгийн хүндрэлд орж, урсгал зардлаа санхүүжүүлэхийн тулд арилжааны банкнаас зээл авч ажиллах болсон байна. Үүний улмаас нийт 3.5 тэрбум төгрөгийн өр төлбөр хуримтлагдсан нь татан буулгах шийдвэрт нөлөөлжээ.

“Эрчист Монгол” компанийг анх төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн удирдлага, менежментийг нэгтгэх зорилгоор 2025 оны нэгдүгээр сарын 8-ны Засгийн газрын шийдвэрийн дагуу байгуулсан. Гэвч уг бүтэц нь хүлээгдэж байсан үр дүнг хангаж чадаагүй бөгөөд санхүүгийн дарамт нэмэгдүүлсэн гэж дүгнэсэн байна.

Тиймээс цаашид эрсдэл нэмэгдэхээс урьдчилан сэргийлэх үүднээс тус компанийг татан буулгах нь зүйтэй гэж үзсэн байна.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд