Энэтхэг улс Орос улсад буддын шашны хамгийн ховор шүтээнүүдийн нэг болох Будда Шакьямунийн шарилыг түр хугацаагаар гардуулна. Энэхүү шүтээн 9-р сарын 23-наас 10-р сарын 1 хүртэл Калмыкийн Төв Хүрээнд мөргөлчдөд нээлттэй байх болно.
Mongolnews24.com мэдээлснээр, уг түүхэн шийдвэрийг Калмыкийн тэргүүн Бату Хасиков Энэтхэгт хийсэн айлчлалын үеэр, тус улсын аялал жуулчлал ба соёлын сайд Гаджендра Сингх Шекхаваттай байгуулсан тохиролцооны үр дүнд хэрэгжүүлж байгаа аж.
Энэтхэгийн засгийн газар онцлохдоо, энэ нь Энэтхэгээс анх удаа Будда Шакьямунийн шарилыг өөр улсад гардуулж буй тохиолдол гэдгийг тэмдэглэв.
Будда Шакьямуни буюу Гаутама Сиддхартха нь ойролцоогоор 2500 жилийн өмнө одоогийн Непалын нутагт Раджа Шуддходанагийн гэр бүлд мэндэлсэн. Тэрээр гэгээрэлд хүрснээр Будда нэрээр алдаршиж, зовлонгоос чөлөөлөгдөх замын сургаалаа түгээж, буддын шашныг үндэслэн дэлхий даяар өргөн нөлөө үзүүлжээ.