2025 оны Үндэсний их баяр наадмын үндсэн барилдаанд зодоглох бөхчүүдийг өнөөдрөөс бүртгэж эхэллээ. Тус наадам нь Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, тусгаар тогтнолоо сэргээсний 114, Ардын хувьсгалын 104 жилийн ойтой давхцан зохиогдож байна.
Энэ жилийн үндэсний бөхийн барилдаанд улс, аймаг, сум, цэргийн цолтой ахмад болон залуу 512 бөх хүч сорихоор болжээ. Бүртгэлийг 7-р сарын 9-ний оройн 18:00 цаг хүртэл явагдана гэж зохион байгуулах хороо мэдэгдэв. Хугацаандаа нэрээ баталгаажуулаагүй тохиолдолд барилдаанд оролцох боломжгүй юм.
Харин өсвөрийн бөхийн 128-ын барилдаанд оролцогчдыг 7-р сарын 8-наас эхлэн Монголын хүүхдийн ордонд бүртгэнэ. Уг бүртгэл хоёр өдрийн турш үргэлжлэх бөгөөд нийслэл болон орон нутгийн шилдэг өсвөрийн бөхчүүд оролцохоор бэлтгэж байна.