Баянзүрх дүүргийн 3 болон 15-р хорооны нутаг дэвсгэр, Энхтайваны өргөн чөлөө дагуух автозамд засвар шинэчлэлтийн ажил хийхтэй холбоотойгоор тодорхой хугацаанд замын хөдөлгөөнийг хязгаарлах болсныг холбогдох албанаас мэдээллээ.
Замыг 2025 оны долдугаар сарын 18-ны оройн 23:30 цагаас түр хугацаанд хааж, 20-ны өглөөний 06:00 цагт дахин нээх юм.
Нийтийн тээврийн бодлогын газраас энэхүү хугацаанд нийтийн тээврийн чиглэлд орсон өөрчлөлт, зураглал, зохицуулалтын талаар мэдээллийг иргэдэд урьдчилан танилцуулахаа мэдэгдсэн байна.



