Цагдаагийн ерөнхий газраас өнгөрсөн долоо хоногийн гэмт хэрэг, шалгалтын тойм мэдээллээ танилцууллаа. Энэ сарын байдлаар нийт 90,329 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа бөгөөд зөвхөн өнгөрсөн долоо хоногт 511 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлжээ.
Хэргүүдийн ангилал:
- Хүний амь насанд халдсан — 8
- Бусдын биед халдсан — 137
- Бэлгийн эрх чөлөөнд халдсан — 17
- Өмчлөх эрхийн эсрэг — 214
- Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг — 4
- Хүрээлэн буй орчны эсрэг — 11
- Тээврийн хэрэгсэлтэй холбоотой — 100
- Бусад эрхэд халдсан — 20
Мөн өнгөрсөн долоо хоногт зам, тээврийн хэрэгсэлтэй холбоотой 270,661 хэрэг бүртгэгдсэн байна.
- 270,647 иргэнийг холбогдуулан шалгасан
- 219 иргэнд баривчлах шийтгэл ногдуулсан
- 123 иргэнийг баривчилж, эрхийг нь хассан
- 269,762 иргэн, хуулийн этгээдийг торгосон
- Насанд хүрээгүй 1 иргэнийг сургалтад хамруулсан