Лхагва, 10 сар 29, 2025
HomeНийгэмЭнэ өвөл болон арваннэгдүгээр сарын цаг агаарын төлөв

Энэ өвөл болон арваннэгдүгээр сарын цаг агаарын төлөв

Цаг уурч Б.Жаргалангийн мэдээлснээр ирэх арваннэгдүгээр сар болон өвлийн улиралд цаг агаарын нөхцөл байдал олон жилийн дундажтай харьцуулахад хүйтэн, цас ахиу орох төлөвтэй байна.

Арваннэгдүгээр сарын эхний арав хоногт ихэнх нутгаар цаг агаар тогтуун байх ч, сарын дунд үеэр буюу 5, 6-ны өдрүүдэд баруун аймгуудаар, харин 6, 7-нд ихэнх нутгаар цас орж, эрс хүйтрэх хандлагатай байна. Энэ үеэр салхи ширүүсч, цасан болон шороон шуурга шуурах магадлал өндөр гэжээ.

Мөн хоёрдугаар арав хоногийн эхээр буюу 10, 11-ний өдрүүдэд дахин цас орж, Төв болон зүүн аймгийн нутгаар цаг агаар муудах төлөвтэй байна. Хоёрдугаар арав хоногийн турш олон жилийн дунджаас хүйтэн өдрүүд давамгайлах бол гуравдугаар арав хоногийн эхээр хүйтэн, харин сүүлчийн өдрүүдэд бага зэрэг дулаарах хандлагатай байна.

Цаг уурчийн мэдээллээр, арваннэгдүгээр сарын 1-нд Хангай, Хөвсгөл, Хэнтий нурууны уулархаг бүсэд цас ялимгүй орох, мөн сарын эхээр нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан байх төлөвтэй байгаа ч, сарын дунд үеэс хүйтний эрч чангарна гэжээ.

Өвлийн улирлын урьдчилсан төлөв

Өвлийн саруудад нутгийн зүүн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутаг олон жилийн дунджаас хүйтэн, цас ахиу орох төлөвтэй байна. Харин баруун бүсийн аймгууд болох Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Завхан, Баянхонгорын өмнөд хэсгээр дунджийн орчим байх аж.

Төвийн аймгууд болон Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Архангай, Төвийн ихэнх нутгаар хур тунадас ахиу, харин Өмнөговь, Дундговийн өмнөд бүсэд дунджаас бага хур тунадас орох урьдчилсан төлөвтэй байна.

Б.Жаргалан онцлохдоо: “Сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалан өвлийн улиралд өдөртөө + хэм хүрч дулаарч, шөнөдөө огцом хүйтэрдэг болсон. Үүний улмаас зам, гүвээ мөстөх үзэгдэл ихсэж байгаа бөгөөд энэ байдал энэ жил ч давтагдана.”

Арванхоёрдугаар сарын төлөв

Арванхоёрдугаар сарын хувьд температур өмнөх сараас бага зэрэг уярч болох ч зүүн болон төвийн нутгуудад олон жилийн дунджаас хүйтэн, харин баруун аймгуудын нутгаар дунджаас дулаан байх хандлагатай байна.

Иргэдийн хувьд “өвөл зөөлөн байна” гэх мэдээлэлд тайвширч болохгүй, цаг агаарын огцом өөрчлөлтөд бэлтгэлтэй байх шаардлагатайг мэргэжилтнүүд анхааруулж байна.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд