Зуны эхний өдрүүд үргэлжилж буй энэ долоо хоногт Улаанбаатар хотод болон ойр орчмын бүсэд олон төрлийн соёл урлаг, спорт, бүтээлч арга хэмжээ зохион байгуулагдахаар төлөвлөгджээ. Доорх жагсаалтаас хамгийн сонирхолтой үйл явдлаа сонгон амралтаа илүү утга учиртай өнгөрүүлээрэй.
Хөгжмийн тоглолт, фестивалиуд
URGAKHUI Live Concert – The Royal Heartaches

- Хаана: М банк арена
- Хэзээ: Зургадугаар сарын 6
- Тайлбар: Шинэ цомгийн хүрээнд зохион байгуулж буй бүрэн хэмжээний бие даасан тоглолт. Суудал, талбайн багтаамж нэмэгдсэн.
XMF 2025 – OPOZIT: Болор Цом

- Хаана: Төв цэнгэлдэх хүрээлэн
- Хэзээ: Зургадугаар сарын 7
- Тайлбар: Opozit хамтлагийн 20 жилийн ойн хүрээнд болох тусгай тоглолт.
Иог, эрүүл амьдралын арга хэмжээ
Yoga Festival Mongolia-2025

- Хаана: Blue Sky Hotel & Tower
- Хэзээ: Зургадугаар сарын 7–8
- Тайлбар: 37 төрлийн иогийн хичээл, олон улсын болон дотоодын багш нарын сургалттай хөтөлбөр.
Театр, дуурь
Ромео Жульетта /Эмгэнэлт драмын жүжиг/

- Хаана: Улсын хүүхэд залуучуудын театр
- Хэзээ: Зургадугаар сарын 7–8
- Тайлбар: Сонгодог бүтээлийг 59 жилийн дараа дахин тайзнаа амилуулж буй тоглолт.
Чио Чио Сан /Ж.Пуччинигийн дуурь/

- Хаана: Дуурь бүжгийн эрдмийн театр
- Хэзээ: Зургадугаар сарын 7–8
- Тайлбар: Азийн бүсгүйн үнэнч хайр, зоригийг харуулсан сонгодог дуурь.
Соёл, өв уламжлал
Бүргэдийн ан соёлын үзүүлбэр 2025

- Хаана: Жуулчин Тэрэлж Резорт
- Хэзээ: Зургадугаар сарын 5–8
- Тайлбар: Казах түмний аж ахуй, соёлыг танилцуулах өдөр тутмын хоёр үзүүлбэртэй арга хэмжээ.
Урлаг, медиа
Улаанбаатар биенналь 2025

- Хаана: Улаанбаатар хот даяар
- Хэзээ: Зургадугаар сарын 6–20
- Тайлбар: Медиа, дүрслэх урлагийн чиглэлээр олон улсын болон дотоодын уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэн, сургалт.
Мастеркласс
Riedel Master Class

- Хаана: Novotel зочид буудал, 4-р давхар
- Хэзээ: Зургадугаар сарын 4
- Тайлбар: Тансаг зэрэглэлийн хундаганы түүх, амт мэдрэмжийн талаарх сургалт.
Спорт, үндэсний бөх
Бүх цэргийн наадам

- Хаана: Бөхийн өргөө
- Хэзээ: Зургадугаар сарын 6
- Тайлбар: Цэргийн болон аймаг, сумын цолтой бөхчүүдийн хүч үзэх үндэсний барилдаан.