2025 оны аравдугаар сарын 6–12-нд нийслэлд улс төр, соёл урлаг, шинжлэх ухаан, нийгмийн салбарт өрнөх үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.
• Аравдугаар сарын 6: УИХ дахь намын бүлгүүдийн хуралдаан; “Бидний ус – Бидний ирээдүй” өдөрлөг (Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэн); түүхийн шинжлэх ухаан, боловсролын олон улсын IX хурал (МУБИС); Үндэсний урлагийн их театрын 75 жилийн ойд зориулсан “Ардын дуу мину III” киноконцерт; БЗД-ийн 37 дугаар хороонд Нарны замыг Жанжин клубтэй холбосон авто замын нээлт; Налайх дахь “Тавантолгой түлш” үйлдвэрт хагас коксон түлшний худалдааны талаар мэдээлэл.
• Аравдугаар сарын 7: Дэлхийн хөвөнгийн өдөр; Дэлхийн банкны бүсийн эдийн засгийн тоймын хэвлэлийн хурал; зураач Д.Тайванжаргалын “Үзэсгэлэнт 4 улирал” үзэсгэлэнгийн нээлт (Дүрслэх урлагийн музей).
• Аравдугаар сарын 7–8: УИХ-ын байнгын хороодын хуралдаан.
• Аравдугаар сарын 8: Засгийн газрын хуралдаан (Төрийн ордон); “Монголын гэрэл зургийн үүсэл, хөгжил – 90 жил” олон улсын эрдэм шинжилгээний хурал; “Улаанбаатар” олон улсын кино наадам (10.8–15).
• Аравдугаар сарын 9: Кино наадмын хүрээнд “Монгол кино төслүүд” уралдаан; Гэрэл зургийн алба байгуулагдсаны 90 жилийн ой (Чингис хаан музей); “Ахисан түвшний судалгааны үр дүн – 2025” эрдэм шинжилгээний хурал (ШУА); Дэлхийн нүүдлийн шувуудын өдөр.
• Аравдугаар сарын 10: Хэвлэл мэдээллийн зөвлөлийн ёс зүйн форум (Миллениум плаза); фото сэтгүүлч М.Лхагвасүрэнгийн “Үнэн” гэрэл зургийн үзэсгэлэн (Үндэсний түүхийн музей); УДБЭТ-ын уран бүтээлчдийн “Хунт нуур” балет.
• Аравдугаар сарын 11: Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр; Олон улсын охидын эрхийг хамгаалах өдөр; Үндэсний кино урлагийн өдөр.
Нэмэлтээр: Намрын мод тарих өдрүүд 10 дугаар сарын 26-ныг хүртэл, “Алтан намар – Тарьсан модоо арчилцгаая” аян улсын хэмжээнд, “Богдын хүрээ хотыг дүрсэлсэн монгол зураг” үзэсгэлэн 10 дугаар сарын 8-ныг хүртэл, “Итгэлцлийн аян” 10 дугаар сарын 15-ныг хүртэл, “Импортын хүнсний худалдаа-хяналт” аян 11 дүгээр сарын 1-нийг хүртэл, “Соёлын орон зай – Бидний орчин” аян 11 дүгээр сарын 3-ныг хүртэл үргэлжилнэ. Мөн өвлийн элсэлтийн шалгалтын бүртгэл 11 дүгээр сарын 14-нд хаагдана.