Пүрэв, 9 сар 11, 2025
HomeЭрүүл мэндЭмнэлгийн хуудсыг орон даяар цахимаар баталгаажуулдаг боллоо

Эмнэлгийн хуудсыг орон даяар цахимаар баталгаажуулдаг боллоо

Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж болон жирэмсний, амаржсаны эмнэлгийн хуудсыг бичиж, олгох, баталгаажуулах үйл явцыг аймаг, дүүргийн ялгаа харгалзахгүйгээр цахимаар хянаж баталгаажуулдаг шинэ систем нэвтрүүлжээ.

Өмнө нь хүн амын тоо болон магадлагч эмчийн хүрэлцээнээс хамаарч эмнэлгийн хуудсыг баталгаажуулах ажил тэгш бус, удаашралтай явагддаг байв. Энэ нь зарим иргэн, даатгуулагчдад нийгмийн даатгалын үйлчилгээ саатах нөхцөл үүсгэдэг байсан юм.

Шинэчлэгдсэн цахим зохицуулалтын ачаар:

  • Иргэн, даатгуулагчдад үйлчилгээ хурдан, шуурхай хүрэх боломж бүрдэв.
  • Магадлагч эмч нарын ачааллыг орон даяар тэнцвэржүүлэх нөхцөл бий болов.
  • Эмнэлгийн хуудсыг илүү найдвартай, шуурхай баталгаажуулах боломжтой боллоо.

Ингэснээр үйлчилгээний чанар мэдэгдэхүйц сайжирч, иргэдэд илүү ээлтэй нөхцөл бүрдэж байна.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд