Баасан, 11 сар 7, 2025
HomeНийгэмЭмч, эмнэлгийн ажилтнуудын ажил хаялтад орон даяар 86 эмнэлэг нэгдэхээр боллоо

Эмч, эмнэлгийн ажилтнуудын ажил хаялтад орон даяар 86 эмнэлэг нэгдэхээр боллоо

Эрүүл мэндийн салбарынхан үндсэн цалингаа 3.5 сая төгрөгт хүргэх шаардлага тавьж буй бөгөөд асуудал шийдлээ олохгүй бол ирэх долоо хоногийн пүрэв гарагт буюу 11-р сарын 13-ны 08:00 цагаас улс даяар ажил хаялт эхлүүлэхээ албан ёсоор зарлаад байгаа.

Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн мэдээлснээр, өнөөдрийн байдлаар нийт 86 эмнэлэг ажил хаялтад нэгдэх шийдвэрээ гаргасан бөгөөд оролцогч байгууллагын тоо цаашид нэмэгдэх төлөвтэй байна.

ҮЭ-ээс “Эмнэлгүүд ажилтнуудынхаа хурлыг хийж, санал нэгдэж байна. Улсын хэмжээнд 86 эрүүл мэндийн байгууллага ажил хаялтад нэгдэхээ мэдэгдлээ. Энэ тоо цаашдаа өсөх хандлагатай байгаа” хэмээн мэдээлэв.

Ажил хаялтад нэгдэхээ зарласан эрүүл мэндийн байгууллагууд

Улсын төв болон үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд

  • Улсын нэгдүгээр төв эмнэлэг
  • Улсын хоёрдугаар төв эмнэлэг
  • Улсын гуравдугаар эмнэлэг
  • ХӨСҮТ
  • Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв
  • Гэмтэл согог судлалын үндэсний төв
  • Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв
  • Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв
  • Зоонозын өвчин судлалын үндэсний төв
  • Арьсны өвчин судлалын үндэсний төв
  • Цус сэлбэлт судалгааны үндэсний төв
  • Эмгэг судлалын үндэсний төв
  • Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг
  • Уламжлалт анагаах ухаан, технологийн хүрээлэн

Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд

  • Баянзүрх, Баянгол, Сонгинохайрхан, Сүхбаатар, Чингэлтэй, Багануур дүүргийн эрүүл мэндийн төвүүд
  • Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг
  • Нийслэлийн шүд, эрүү нүүрний төв
  • Амгалан амаржих газар
  • Өргөө амаржих газар
  • Нийслэлийн Энэрэл эмнэлэг
  • Аддиктологийн төв
  • Нийслэлийн хүүхдийн сэргээн засах “Бяцхан тэмүүлэл” төв
  • Налайх дүүргийн эрүүл мэндийн төв
  • Туул тосгоны эрүүл мэндийн төв

Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн жагсаалт (сонгон)

  • Эхэн босго, Тонэ, Отгондолоон бурхан, Санхум, Байгаль-Наран
  • Гурванцүүр, Арвин мэнд, Ээлтэй
  • Энхийн өргөө, Энх-элбэрэл-2
  • Өлзийт манал, Алтанцэгцүүхэй, Цэцэг хайрхан
  • Одонт манал, Батцэцэн, Буянт манал
  • Учрахуй, Их-амгалан, Анан

Аймгийн нэгдсэн эмнэлгүүд

  • Архангай
  • Баян-Өлгий
  • Баянхонгор
  • Булган
  • Говь-Алтай
  • Говьсүмбэр
  • Дархан-Уул
  • Дорноговь
  • Дорнод (БОЭТ)
  • Дундговь
  • Завхан
  • Орхон (БОЭТ)
  • Өвөрхангай (БОЭТ)
  • Сүхбаатар
  • Төв
  • Увс
  • Ховд (БОЭТ)
  • Хөвсгөл
  • Хэнтий

Аймаг, сумдын эрүүл мэндийн төвүүд ба бусад

  • Дархан-Уул аймгийн эрүүл мэндийн газар
  • Дархан-Уул аймгийн Шарын гол, Хонгор, Орхон сумдын эмнэлэг
  • Тус аймгийн “Амин холбоо”, “Түвшин холбоо”, “Гэрэлтэй”, “Мэдс тоб” ӨЭМТ
  • Завхан аймгийн Тосонцэнгэл сумын НЭ
  • Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Борхойн Наран ӨЭМТ
  • Сүхбаатар аймгийн Онгон сумын ЭМТ
  • Дундговь аймгийн Сайнцагаан сумын НЭ
  • Дорноговь аймгийн Дэлгэрэх, Даланжаргалан сумдын ЭМТ
  • Баянхонгор, Увс аймгийн зоонозын төвүүд
  • Говь-Алтай аймгийн Дарви сумын ЭМТ
  • Сэлэнгэ аймгийн Мандал сумын нэгдсэн эмнэлэг
  • Монгол-Японы эмнэлэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд