Лхагва, 6 сар 11, 2025
HomeБоловсролЭлсэлтийн шалгалтын шинэчилсэн хуваарь ба онцлох мэдээлэл

Элсэлтийн шалгалтын шинэчилсэн хуваарь ба онцлох мэдээлэл

Энэ оны Элсэлтийн ерөнхий шалгалт (ЭЕШ) зургаадугаар сарын 18-наас 21-ний хооронд зохион байгуулагдана. Шалгалтыг Боловсролын үнэлгээний төв хариуцан зохион байгуулж байгаа бөгөөд нийт 35,939 сурагч бүртгүүлжээ. Элсэлтийн шалгалтын нарийвчилсан хуваарийг дараах байдлаар танилцуулж байна:

Шалгалтын хуваарь:

Зургадугаар сарын 18 (Лхагва гараг):

  • Түүх: 10:00 – 11:20
  • Англи хэл: 14:00 – 15:20

Зургадугаар сарын 19 (Пүрэв гараг):

  • Хими: 10:00 – 11:40
  • Газарзүй: 13:00 – 14:20
  • Нийгэм судлал: 16:30 – 17:50

Зургадугаар сарын 20 (Баасан гараг):

  • Биологи: 10:00 – 11:20
  • Математик: 14:00 – 15:20

Зургадугаар сарын 21 (Бямба гараг):

  • Физик: 10:00 – 11:40
  • Орос хэл: 13:00 – 14:20
  • Монгол хэл: 16:00 – 17:20

Монгол хэл, бичгийн шалгалтын босго оноог хангаагүй ч элсэлтийн шалгалт өгөх боломжтой” гэж Боловсролын үнэлгээний төвөөс мэдэгдсэн байна.

Монгол хэл, бичгийн шалгалтын үр дүнг Боловсролын үнэлгээний төв өнгөрсөн тавдугаар сард танилцуулсан. Уг шалгалт 2013 оноос хойш Засгийн газрын 37-р тогтоолын хүрээнд заавал өгөх шалгалтад тооцогдож байгаа бөгөөд их, дээд сургуульд элсэх эрх авахын тулд 400 онооны босгыг давах шаардлагатай байдаг.

Энэ жил нийт 83,374 сурагч тус шалгалтад оролцсоноос:

  • 70,410 нь шалгалтад тэнцсэн бол,
  • 12,964 нь буюу нийт оролцогчдын 15.5% нь босго оноонд хүрээгүй байна.

Харьцуулахад, өнгөрсөн жил 5,300 гаруй сурагч тэнцээгүй байсан бөгөөд олон сурагч дахин шалгалтад орох хүсэлтээ өгч, Боловсролын үнэлгээний төв дээр дугаарлан бүртгүүлж байсан. Харин энэ жилийн хувьд тэнцээгүй сурагчдын тоо өмнөх жилийнхээс ойролцоогоор хоёр дахин нэмэгджээ.

Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд