Лхагва, 2 сар 18, 2026
HomeОлон улсын мэдээЕХ залуучуудын сошиал медиа хэрэглээг хязгаарлахыг зорьж байна

ЕХ залуучуудын сошиал медиа хэрэглээг хязгаарлахыг зорьж байна

Румын улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Сорин Кострей Европын Холбооны (ЕХ) орнууд ирэх нэг жилийн дотор насанд хүрээгүйчүүдийн сошиал медиа хэрэглээг хязгаарлах хууль тогтоомжуудыг батлах бөгөөд Румын улс энэхүү “Европын бодлого”-ыг баримтлах болно гэдгийг мэдэгдлээ.

Сорин Кострей Digi24 телеканалд өгсөн ярилцлагадаа “Ойролцоогоор хагас жилээс нэг жилийн дараа Европын ихэнх орнууд залуучуудын сошиал сүлжээний хандалтыг хязгаарлах хууль батална гэж би бодож байна” хэмээн онцолсон байна. Тэрээр энэ салбарт зохицуулалт хийх нь зайлшгүй шаардлагатай гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.

Зөвлөх зарим сошиал платформууд нь хүүхэд, залуучуудын дунд “донтолт үүсгэж байгаа”-г тэмдэглээд, энэхүү хязгаарлалтыг тамхи болон согтууруулах ундааны хэрэглээнд тавьдаг хяналттай адилтган тайлбарласан байна. Одоогоор Европын хэд хэдэн улс орнууд, түүний дотор Франц, Ирланд зэрэг орнууд хүүхдийн сэтгэцэд үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах зорилгоор ижил төрлийн хуулийн төслүүдийг хэлэлцэж эхлээд байгаа юм.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд