Бямба, 6 сар 14, 2025
HomeБоловсрол“Эх оронч сурагч” хөтөлбөрт 55 сурагчийг сонгон шалгаруулна

“Эх оронч сурагч” хөтөлбөрт 55 сурагчийг сонгон шалгаруулна

Ерөнхий боловсролын сургуулийн 9-10 дугаар ангийн сурагчдын эх оронч үзэл, үндэсний соёл, түүхийн талаарх ойлголтыг гүнзгийрүүлэх зорилготой “Эх оронч сурагч” хөтөлбөрт 2025 онд нийт 55 хүүхдийг (44 эрэгтэй, 11 эмэгтэй) хамруулахаар болжээ.

Сонгогдсон хүүхдүүд 2025 оны 6-р сарын 18-25-ны хооронд “Хөдөлмөр” зусланд байрлаж, долоо хоногийн турш үндэсний өв соёл, мал аж ахуй, байгалийн сайхан, эх оронч хүмүүжил зэрэг олон чиглэлээр хөтөлбөрт хамрагдана. Хөтөлбөрийн хүрээнд тэд жагсаалын бэлтгэл хийх, амьд гарах ур чадвар эзэмших, спортын дасгал хийх, энхийг сахиулагчдын туршлагаас суралцах, түүх соёлоо танин мэдэх зэрэг туршлага хуримтлуулах юм.

Бүртгэлд тавигдах шаардлага:

  • ЕБС-ийн 9-10 дугаар ангийн сурагч байх
  • 2025 оны 06.18–25-ны хооронд зусланд хамрагдах боломжтой байх
  • “Чиний бодлоор эх орноо хайрлана гэж юуг хэлэх вэ?” сэдвээр 80–100 үгтэй эсээ бичих

Бүртгэл 2025 оны 6-р сарын 6-наас 14-ний хооронд үргэлжилнэ. Сонгон шалгаруулалтын хариуг 6-р сарын 16-нд зарлах бөгөөд нэмэлт мэдээллийг Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн фэйсбүүк хуудсаар эсвэл 8801-2294 дугаараар лавлаж болно.

Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд