Ням, 4 сар 20, 2025
HomeНийгэмЭгийн голын УЦС-ын туслах далангийн ТЭЗҮ боловсруулах зардлыг Засгийн газар баталлаа

Эгийн голын УЦС-ын туслах далангийн ТЭЗҮ боловсруулах зардлыг Засгийн газар баталлаа

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Эгийн голын усан цахилгаан станц (УЦС)-ын туслах далангийн Техник, эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ) боловсруулах ажлыг шуурхай зохион байгуулах, санхүүжилтийг батлах шийдвэр гаргалаа.

ОХУ, ЮНЕСКО-гийн Дэлхийн өв Байгал нуурт үзүүлэх нөлөөллийн иж бүрэн үнэлгээ, төслийн Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээний ажлуудыг Монголын талаас хэрэгжүүлэхээр болсон байна.

Сайд С.Одонтуяагийн байр суурь

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа хэлэхдээ:

“Эгийн голын УЦС-ын төсөл 1964 оноос яригдаж эхэлсэн ч ОХУ болон ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хороотой ойлголцолд хүрч чадахгүй олон жил гацсан.

Өнгөрсөн жил ОХУ-ын Байгаль, экологийн сайдтай Эгийн голын УЦС-ын хамтарсан ажлын хэсэг байгуулах санамж бичиг байгуулсан. Монголын талаас 7 хүний бүрэлдэхүүнтэй эрдэмтдийн баг ажиллаж байгаа бөгөөд судалгааны ажил амжилттай үргэлжилж байна.

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Монголын талаас гүйцэтгэх дөрвөн судалгааны ажил болон туслах далангийн ТЭЗҮ боловсруулах санхүүжилтийг баталлаа. Мөн уг ажлыг шуурхай хийхийг холбогдох сайд нарт үүрэг болголоо.

Бид ажлын төлөвлөгөөнийхөө дагуу судалгааны ажлуудаа хийж гүйцэтгэж байгаа бөгөөд 2026 оны эхний хагаст багтаж Эгийн голын УЦС-ын нөлөөллийн судалгааны эцсийн дүгнэлтийг гаргах зорилт тавьсан. Хэрэв эцсийн дүгнэлт эерэг гарч, уг станц баригдвал Монгол Улсын эрчим хүчний салбарт томоохон хувь нэмэр оруулна.”

Эгийн голын УЦС-ын ач холбогдол

Энэхүү усан цахилгаан станц нь баригдвал Монгол Улсын эрчим хүчний хангамжийг тогтвортой байлгах, сэргээгдэх эрчим хүчний нөөцийг нэмэгдүүлэх чухал төсөл байх юм.

Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд