Боловсролын сайдын 2025 оны А/95 дугаар тушаалаар баталсан “Хичээлийн жилийн бүтэц”-ийн дагуу ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хоёрдугаар улирлын бие даалтын хугацаа ойртлоо.
Энэхүү батлагдсан хуваарийн дагуу сурагчдын сурлагын явцыг бататгах, бие даан суралцах чадварыг дэмжих зорилготой бие даалтын долоо хоног 2026 оны 3 дугаар сарын 30-ны өдрөөс эхэлж, 4 дүгээр сарын 3-ны өдрийг дуустал үргэлжлэх юм.
Хоёрдугаар улирлын үлдсэн хугацааны хуваарийг тоймловол:
- Бие даалтын хугацаа: 2026 оны 3 дугаар сарын 30-наас 4 дүгээр сарын 3-ныг дуустал.
- Хоёрдугаар улирлын амралт: 2026 оны 4 дүгээр сарын 6-ны өдрөөс эхэлж, 4 дүгээр сарын 10-ны өдрийг дуустал үргэлжилнэ.
- Гуравдугаар улирлын хичээл: 2026 оны 4 дүгээр сарын 13-ны Даваа гарагаас эхэлнэ.
Хичээлийн жилийн бүтцээс харахад бага ангийн сурагчид 34 долоо хоног, дунд ангийнхан 35 долоо хоног, харин ахлах ангийнхан 36 долоо хоног хичээллэхээр тусгагджээ. Энэхүү бие даалтын долоо хоногийг үр дүнтэй ашиглаж, ирэх амралтаараа амарч, эрч хүчээ сэлбэхийг сурагчдадаа зөвлөж байна.

