Даваа, 6 сар 9, 2025
HomeУлс төрЭ.Орчлон Дэлхийн залуу манлайлагчдын нэгээр 2025 онд нэрлэгджээ

Э.Орчлон Дэлхийн залуу манлайлагчдын нэгээр 2025 онд нэрлэгджээ

Дэлхийн Эдийн Засгийн Чуулган (WEF) 2025 оны “Дэлхийн залуу манлайлагчид”-ын жагсаалтыг зарлаж, 115 залуу лидер-ийг дэлхий даяар онцолжээ. Монгол Улсаас “URECA” компанийн үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал Энхцэцэгийн Орчлон энэхүү нэр хүндтэй жагсаалтад багтсан байна.

Э.Орчлон нь хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, тооцоолох, зөвлөгөө өгөх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “URECA” стартап компанийг амжилттай удирдаж байгаа бөгөөд энэ чиглэлээр дэлхийд танигдсан залуу мэргэжилтнүүдийн нэг болжээ.

Дэлхий даяар уур амьсгалын өөрчлөлт, геополитикийн тогтворгүй байдал, технологийн эрчимтэй хөгжил зэрэг сорилт нэмэгдэж буй энэ цаг үед урт хугацааны сэтгэлгээтэй, хамтын ажиллагааг чухалчилдаг шинэ үеийн манлайлагчид улам бүр чухал болж буйг ДЭЗЧ онцолж байна.

“Залуу манлайлагчдын форум” нь эдгээр сорилтыг хамтдаа даван туулах, глобал шийдэл гаргах чадвартай залуусыг нэгтгэх зорилготой бөгөөд сонгогдсон хүмүүс нийгэм, эдийн засаг, төрийн болон төрийн бус байгууллага, боловсрол, технологийн салбарыг төлөөлдөг.

Шалгаруулалтад 40 наснаас доош байх, мэргэжлийн амжилт, инновацын санаачилга, нийгэмд оруулж буй хувь нэмэр зэрэг гол шалгууруудыг харгалздаг.

Сонгогдсон залуу манлайлагчид дараагийн 3 жилийн хугацаанд дэлхийн тэргүүлэгч их, дээд сургуулиудад сургалт, хөтөлбөрт хамрагдаж, олон улсын чуулган, гүнзгийрүүлсэн бэлтгэлд оролцоно.

“URECA” нь уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх шинэ технологи, шийдэл боловсруулж, нүүрстөрөгчийн хөлийн мөрийг бууруулах, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг үнэлэх, карбон кредитийн зах зээлийг дэмжих зэрэг үйл ажиллагаа явуулдаг.

Карбон кредит гэдэг нь агаар мандалд 1 тонн CO₂ ялгарахаас сэргийлсэн хэмжүүр бөгөөд энэ нь дотоод болон олон улсын зах зээлд арилжаалагддаг нэгж юм.

“URECA” гэдэг нэр нь “Universal Renewable Energy Certificate Accreditor” гэсэн утгатай бөгөөд эртний грек хэлний “Эврика” буюу “Би оллоо!” хэмээх үгнээс санаа авчээ.

Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд