Ням, 6 сар 8, 2025
HomeШинжлэх ухаан ба технологиE-Mongolia-д “Мод бүртгүүлэх” шинэ үйлчилгээ нэвтэрчээ

E-Mongolia-д “Мод бүртгүүлэх” шинэ үйлчилгээ нэвтэрчээ

Иргэд тарьсан модоо цахимаар бүртгүүлэх боломжтой шинэ үйлчилгээ E-Mongolia платформд нэмэгдлээ. Аппликейшн ашиглан “Мод бүртгүүлэх” цэс рүү орсноор иргэд өөрсдийн ургуулсан модны мэдээллийг бүртгүүлэх боломжтой болсон байна.

Хэрэглэгчид дараах мэдээллийг оруулах боломжтой:

  • Модны төрөл
  • Тарьсан огноо
  • Байршил
  • Модны зураг

Энэ нь зөвхөн шинээр тарьсан мод төдийгүй өмнө нь тарьсан модыг ч системд бүртгэх боломжийг бүрдүүлж байгаа юм.

Нэг тэрбум мод тарих үндэсний санаачилга

Монгол Улсын Ерөнхийлөгч НҮБ-ын Ерөнхий Ассамблейн индрээс “2030 он гэхэд нэг тэрбум мод тарина” гэж мэдэгдсэнтэй холбоотойгоор улсын хэмжээнд тогтвортой ойжуулалтын хөдөлгөөн өрнөж эхэлсэн. Сүүлийн гурван жилд ихээхэн хэмжээний талбайд мод тарих бэлтгэл ажлыг хийж, мод тарих ажлыг өргөн хүрээтэй зохион байгуулж байна.

  • 2028-2030 он хүртэл нийт 850 сая мод тарих зорилго тавигдаад байна.
  • 2024 оны эцэс гэхэд 84 сая мод аль хэдийн таригдсан бөгөөд энэ нь мод үржүүлгийн хүрээлэн, үрийн сан, тарьц суулгацын тоо хэмжээг өмнөх жилүүдээс 5-6 дахин нэмэгдүүлжээ.
  • Цаашид тарьц суулгацын нөөцийг 100 саяд хүргэх зорилт тавигдсан байна.

Хувийн оролцоо чухал

Иргэд, байгууллагууд зуслан, хашаа болон өөрийн эзэмшлийн талбайд мод тарьж ургуулахыг уриалж байгаа бөгөөд энэхүү шинэ цахим бүртгэлийн систем нь тарьсан модны тоо болон байршлыг ил тод хянах, мэдээллийг нэгтгэх чухал хэрэгсэл болох юм.

Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд