Пүрэв, 7 сар 10, 2025
HomeУлс төр“E-Mongolia”-аар иргэдийн санал авч дууссаны дараа Засгийн газар наадмын дараа 100 хоногийн...

“E-Mongolia”-аар иргэдийн санал авч дууссаны дараа Засгийн газар наадмын дараа 100 хоногийн төлөвлөгөөгөө батална

Засгийн газар энэ даваа гарагт ээлжит бус хуралдаан зарлаж, ойрын 100 хоногт хэрэгжүүлэх гол арга хэмжээний төсөл хэлэлцсэн байна. Тус хуралдаанд Засгийн газрын гүйцэтгэх ёстой тодорхой үүргүүдийг багтаасан албан даалгаврын төслийг танилцуулжээ.

Төслийн хүрээнд хэрэгжүүлэхээр тусгасан зарим гол ажил дараах байдалтай байна:

Засгийн газрын 100 хоногт хийхээр төлөвлөсөн гол ажлууд:

  1. Төрийн бүтцийн оновчлол:
    • Бүх шатны байгууллагуудын чиг үүргийн давхардлыг арилгаж, илүү цомхон бүтэцтэй ажиллах;
  2. Стратегийн ордуудтай холбоотой хэлэлцээ:
    • Улсын стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд болон тэдгээрийн үүсмэл орд ашиглаж буй хуулийн этгээдүүдтэй хувьцааны хувь хэмжээг тогтоох талаар хэлэлцээр хийх;
  3. Хоршооны тогтолцоог дэмжих:
    • Анхан шатны хоршоодын үйл ажиллагааг эрчимжүүлж, малчид, жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчидтэй хамтран дундын хоршоо байгуулах;
  4. Авлига, албан тушаалын хэргийн шийдвэрлэлтийг хурдасгах:
    • Иргэдийн анхаарлыг татаж буй авлига, албан тушаалтай холбоотой хэргүүдийг шуурхай, хуульд нийцүүлэн шийдвэрлэх арга хэмжээ авах.

Хэвлэлийн албаны мэдээлснээр, дээрх ажлуудыг 100 хоногийн хугацаанд амжилттай хэрэгжүүлэхээр тусгажээ. Үүнээс харахад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлж буй Засгийн газрын үед анхаарлын төвд байсан стратегийн ордуудтай холбоотой асуудал дахин сөхөгдөж байгаа бололтой. Мөн төрийн албыг цомхотгох, төсвийн тодотголын хүрээнд бүтцийн өөрчлөлт хийх зэрэг ажил энэ зун үргэлжилнэ гэж тооцож байна.

Иргэдийн санал асуулга E-Mongolia-д явагдаж байна

Төслийн онцлох нэг зүйл нь — иргэдийн саналыг тусгах шийдвэр юм. Үүний хүрээнд E-Mongolia цахим платформоор дамжуулан санал асуулга эхлүүлжээ. Уг санал асуулгаар “Ямар асуудлыг хамгийн түрүүнд шийдэх шаардлагатай вэ?” гэсэн асуултад иргэдийн дуу хоолойг сонсож байна.

Санал хураалт нь Үндэсний их баяр наадам дуустал, буюу долдугаар сарын 15-ны өдөр хүртэл үргэлжилнэ. Үүний дараа нийт саналын дүнг нэгтгэж, Засгийн газар 100 хоногийн төлөвлөгөөгөө батлах юм.

Хэрвээ төлөвлөгөө наймдугаар сараас эхлэн хэрэгжвэл, Засгийн газрын энэхүү 100 хоногийн зорилтот үйл ажиллагаа арваннэгдүгээр сарын дунд үе хүртэл үргэлжлэхээр байна.

Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд