Даваа, 7 сар 28, 2025
HomeСоёл УрлагДуучин С.Жавхланг өнөөдөр Ардын жүжигчин цолоор шагнана

Дуучин С.Жавхланг өнөөдөр Ардын жүжигчин цолоор шагнана

МУГЖ, дуучин С.Жавхланг өнөөдөр буюу Увс аймгийн түүхэн 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ардын Жүжигчин цол тэмдгээр шагнах болжээ.

Тэрбээр,

2003-2015 онд Чөлөөт уран бүтээлчээр Монгол орныхоо бүх аймаг, хотуудаар 6 удаа тойрч, аялан тоглолт Монгол туургатан Өвөр Монгол, Шиньжян Уйгурын өөртөө засах орнууд, Бүгд Найрамдах Буриад Улс, Бүгд Найрамдах Тува Улс, Бүгд Найрамдах Халимаг Улсуудад удаа дараа уригдан очиж Япон, АНУ, БНСУ, Европын холбооны улсууд зэрэг дэлхийн 30-аад оронд уран бүтээлийн тоглолт, ая дуугаа өргөсөн юм. Мөн Өөрийн санаачилсан “Хамаг Монгол” төслийн хүрээнд Буриад, Өвөр Монгол, Халимаг, Тува уран бүтээлчидтэй хамтран томоохон уран бүтээлүүдийг хийсэн билээ.

С.Жавхлан 2009 онд МУГЖ, 2023 онд Буриад Улсын Гавьяат жүжигчин, 2024 онд Халимаг Улсын гавьяат жүжигчин цолоор тус тус шагнуулсан юм.

Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд