Бямба, 7 сар 12, 2025
HomeШинжлэх ухаан ба технологиДугуйгүй 600 км/ц: Хятадад шинэ үеийн супер галт тэрэг танилцууллаа

Дугуйгүй 600 км/ц: Хятадад шинэ үеийн супер галт тэрэг танилцууллаа

CCRC Changchun Railway Vehicles компанийн инженерүүд магнитэн дэрэн дээр хөвдөг (маглев) галт тэрэгний шинэ загварыг танилцуулж, технологийн томоохон дэвшил хийлээ. Шинэ прототип нь 600 км/цагийн хурд хүрэх чадвартай гэдгээрээ дэлхийд рекорд тогтоож байна гэж Mongolnews24.com мэдээллээ.

Инженерүүдийн хэлснээр, энэхүү галт тэрэг нь:

  • Үр ашиг өндөртэй
  • Аюулгүй байдал сайтай
  • Эрчим хүчний хэрэглээ бага
  • Байгальд ээлтэй гэдгээрээ онцлог болжээ.

Хятад улс 2004 оноос хойш ийм төрлийн маглев галт тэрэгний анхны арилжааны шугамыг Шанхай–Пудун нисэх буудлын хооронд ашиглаж ирсэн. Тус чиглэлийн одоогийн галт тэрэгнүүд 430 км/ц хүртэл хурдлах боломжтой.

Харин энэхүү супер хурдны шинэ маглев нь ирээдүйд томоохон хотуудын хоорондох замд хамгийн эрэлттэй тээврийн хэрэгсэл болох төлөвтэй байна. Хятадын Засгийн газрын төлөвлөгөөнд дурдсанаар, шинэ үеийн маглев шугамуудын барилга таван жилийн дараа эхэлнэ гэжээ.

Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд