Хил хамгаалах ерөнхий газраас дөрөвдүгээр сард хилийн боомтууд ямар горимоор ажиллах талаар мэдээлэл гаргалаа. Үүнтэй холбоотойгоор зарим автозамын боомт тодорхой өдрүүдэд түр хаагдах хуваарьтай байгааг албаныхан мэдэгдэв.
Тодруулбал, БНХАУ-ын ханш нээх өдөр тохиож буй дөрөвдүгээр сарын 5-нд Монгол-Хятадын хилийн хэд хэдэн автозамын боомт түр ажиллахгүй. Энэ өдөр Булган, Бургастай, Шивээхүрэн, Гашуунсухайт, Ханги, Замын-Үүд, Бичигт, Сүмбэр, Баянхошуу, Хавирга боомтуудыг хаахаар төлөвлөжээ.
Харин Монгол-Оросын хилийн Ульхан автозамын боомтын хувьд ОХУ-ын Олон улсын хөдөлмөрчдийн баяртай холбогдуулан дөрөвдүгээр сарын 28, 29, 30-нд түр хаагдах юм байна. Иймээс хилээр зорчих иргэд, тээвэр эрхлэгчид маршрутаа урьдчилан төлөвлөж, дээрх өдрүүдэд боомтын хөдөлгөөнд өөрчлөлт орохыг харгалзан үзэх шаардлагатай болж байна.
Түр хаах боомтууд:
- Дөрөвдүгээр сарын 5-нд: Булган, Бургастай, Шивээхүрэн, Гашуунсухайт, Ханги, Замын-Үүд, Бичигт, Сүмбэр, Баянхошуу, Хавирга
- Дөрөвдүгээр сарын 28, 29, 30-нд: Ульхан

