Монголын Үндэсний Бөхийн Холбооноос (МҮБХ) энэ сард зохион байгуулах албан ёсны барилдаануудын нэгдсэн хуваарийг олон нийтэд танилцууллаа. Дөрөвдүгээр сарын турш Бөхийн өргөөнд “Алтан цом”-ын шийдвэрлэх тойргууд болон түүхт ой, алдарт бөхчүүдийн нэрэмжит томоохон барилдаанууд болохоор төлөвлөгджээ.
Бөхийн хорхойтнуудын хүлээдэг “Алтан цом”-ын тэмцээний хагас шигшээ болон аваргын төлөөх барилдаанууд энэ сард тохиож байгаагаараа онцлог юм. Ирэх өдрүүдэд болох барилдаануудын дэлгэрэнгүй жагсаалтыг хүргэж байна:
- 03 Баасан, 17:30: Монголын Үндэсний Бөхийн Холбооны Алтан цомын барилдаан /долоодугаар тойргийн сүүлийн хагас/.
- 04 Бямба, 13:00: Ховд аймгийн Буянт сумын түүхт 100 жилийн ойд зориулсан улс, аймаг, цэргийн цолтой 128 бөхийн барилдаан.
- 05 Ням, 13:00: Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, Монгол Улсын аварга Гунаажавын Эрхэмбаярын нэрэмжит улс, аймаг, цэргийн цолтой 128 бөхийн барилдаан.
- 11 Бямба, 14:30: Монголын Үндэсний Бөхийн Холбооны Алтан цомын барилдаан /хагас шигшээ барилдаан/.
- 12 Ням, 13:00: Эрдэнэт хотын түүхт 50 жилийн ой, Заан цолтой бөхчүүдэд хүндэтгэл үзүүлэх Улс, аймаг, цэргийн цолтой 128 бөхийн барилдаан.
- 17 Баасан, 11:00: Сумын цолтон болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан.
- 18 Бямба, 14:30: Монголын Үндэсний Бөхийн Холбооны Алтан цомын барилдаан /гутгаар байрын төлөөх барилдаан/.
- 19 Ням, 14:30: Монголын Үндэсний Бөхийн Холбооны Алтан цомын барилдаан /тэргүүн байрын төлөөх барилдаан/.
- 24 Баасан, 13:00: Өмнөговь аймгийн Манлай сумын харьяат, улсын хурц арслан Гомбо-Аюушийн Дэмүүлийн нэрэмжит улс, аймаг, цэргийн цолтой 128 барилдаан.
- 25 Бямба, 13:00: Төв аймгийн Баянчандмань сумын түүхт 90 жилийн ойд зориулсан улс, аймаг, цэргийн цолтой болон залуу 128 бөхийн барилдаан.
- 26 Ням, 11:00: Аваргуудын нэрэмжит Улаанбаатар хотын МАН-ын хорооны 105 жилийн ойд зориулсан улс, аймаг, цэргийн цолтой 256 бөхийн барилдаан.
Дээрх хуваарийн дагуу барилдаанууд Монгол Бөхийн өргөөнд тогтсон цагтаа эхлэх бөгөөд МҮБХ-ноос үзэгчдийг өргөнөөр ирж сонирхохыг урьж байна. Энэ сарын хамгийн өндөр чансаатай барилдаан нь 26-ны өдөр болох 256 бөхийн барилдаан байх төлөвтэй байна.
