АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мягмар гарагт хийсэн мэдэгдэлдээ, Иран ба Израилийн хоорондын гал зогсоох хэлэлцээр хүчин төгөлдөр болсныг зарлав. Энэ талаар тэрбээр өөрийн Truth Social хэмээх нийгмийн сүлжээнд бичжээ.
“Гал зогсоох гэрээ хүчин төгөлдөр болсон. Үүнийг зөрчихгүй байхыг уриалж байна!” гэж Трамп мэдэгдэв.
12 өдрийн зэвсэгт мөргөлдөөнд цэг тавих хэлэлцээр
Хэдэн цагийн өмнө Трамп Иран болон Израилийн талаас гал зогсоох санал ирүүлсэн тухай зарлаж, хоёр орны хоорондын 12 өдрийн зэвсэгт мөргөлдөөнд цэг тавих тохиролцоонд хүрснээ мэдээлсэн. Америкийн удирдагч хэлэхдээ, хоёр орон нэгэн зэрэг энхийн гэрээний талаар түүнтэй холбогдсон гэжээ.
АНУ Ираныг урьдчилан мэдэгдсэнд талархав
Мөн өдөр Иран улс АНУ-ын Катар дахь цэргийн бааз руу пуужингийн цохилт өгсөн ч, энэ талаар урьдчилан анхааруулга өгсөн тул хүний амь эрсдээгүй байна. Үүний дараа Трамп Ираныг урьдчилан мэдээлэл өгсөнд талархаж буйгаа илэрхийлжээ.
“Шөнийн алх” нэртэй ажиллагаа ба нөхцөл байдал
Урьд шөнө буюу 6-р сарын 22-нд АНУ Ираны эсрэг “Midnight Hammer” нэртэй цэргийн ажиллагаа явуулж, 125 гаруй нисэх онгоц, түүний дотор 7 ширхэг B2 загварын стелс бөмбөгдөгчийг дайчилсан байна. Үүний хариуд Ираны төрийн мэдээллийн хэрэгслүүд АНУ-ын “түрэмгийлэл”-д цэргийн хариу өгч, гал зогсоох шаардлага тавьсан тухай мэдээлжээ.
Эцэст нь, шуурхай зуучлалаар гал зогсоов
Америкийн хэвлэлүүдийн мэдээлснээр, Трамп болон түүний өндөр албан тушаалтнууд энэхүү хэлэлцээрийг хэрэгжүүлэхийн төлөө нууц уулзалтуудыг зохион байгуулж, дипломат болон цэргийн түвшинд идэвхтэй ажилласан байна. Уг ажиллагаа нь АНУ-ын Израилийн талд шууд оролцох уу гэсэн эргэлзээ дунд өрнөсөн бөгөөд энэ нь Ираны цөмийн хөтөлбөрт заналхийлэл учруулж болох байв.
Хэрвээ үнэхээр гал зогсоох хэлэлцээр хэрэгжээд эхэлсэн бол сайн мэдээ байна, олон хүний амь аврагдах байх
Иран, Израиль хоёрын асуудал ингэж шийдэгдэж чадах болов уу, одоо түр хүлээх л үлдлээ дээ