Ням, 10 сар 12, 2025
HomeШинжлэх ухаан ба технологи“Дижитал сэтгэцийн эмгэг”: Онлайн тоглоомууд тоглогчдын дунд бүлгийн төөрөгдөл үүсгэжээ

“Дижитал сэтгэцийн эмгэг”: Онлайн тоглоомууд тоглогчдын дунд бүлгийн төөрөгдөл үүсгэжээ

Энэтхэгийн эрдэмтэд сүүлийн үед тогтмол онлайн тоглоом тоглодог гурван хүний дунд нэг төрлийн бүлгийн төөрөгдлийн (mass delusion) тохиолдол илэрснийг анх удаа баримтжуулжээ.

Энэхүү тохиолдлыг Consortium Psychiatricum сэтгүүлд нийтэлсэн бөгөөд esportmongolia.com энэ талаар мэдээлжээ.

Гурван жилийн турш онлайн тоглосон нөхөд нэг ижил төөрөгдөлд оржээ

Судалгаанд дурдсанаар, Энэтхэгийн Баруун Бенгал мужийн гурван өөр хотын оршин суугчид гурван жилийн турш өдөр бүр хамтдаа сүлжээгээр тоглодог байсан байна. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр тэдний дунд нийтлэг хуурамч итгэл үнэмшил буюу “хяналтын төөрөгдөл” үүсч, “хиймэл оюун ухаанаар хянагдаж байна” гэж итгэх болжээ.

Эдгээрийн дундаас нэг эрэгтэй хамгийн түрүүнд сэтгэцийн тусламж хүссэн бөгөөд тэр нь үлдсэн хоёр тоглогчиддоо төөрөгдлийн үзэл тараасан “индуктор” болжээ. Эмч нар гурвууланд нь “индукцлагдсан төөрөгдлийн эмгэг” (induced delusional disorder) гэсэн онош тавьсан байна.

“Цахим хяналт, айдас, нойргүйдэл”

Судалгаанд “индуктор”-т хүнд хэлбэрийн параной, цахим хяналтын төөрөгдөл, нойргүйдэл илэрсэн бол бусад хоёр нь энэ итгэл үнэмшлийг хуваалцаж, нийгмээс тусгаарлагдаж, сэтгэлзүйн хувьд түүнээс хамааралтай болсон хэмээн дурджээ.

Судалгааны зохиогчид үүнийг “интернэт орчинд харилцаж байсан хүмүүст үүссэн анхны баримтжуулсан бүлгийн психоз” гэж тодорхойлсон байна. Эмчилгээний хүрээнд өвчтөнүүдэд антипсихотик эмчилгээ хийж, тодорхой хугацаанд онлайн харилцааг зогсоох зөвлөгөө өгчээ.

Хоёр гурван сарын дараа өвчтөнүүдийн сэтгэцийн байдал сайжирч, нийгмийн харилцаа хэсэгчлэн сэргэж эхэлсэн” гэж өгүүлэлд онцолсон байна.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд