Бямба, 4 сар 19, 2025
HomeЭрүүл мэндДЭМБ-ын тэргүүн: Шинэ цар тахал зайлшгүй гарна

ДЭМБ-ын тэргүүн: Шинэ цар тахал зайлшгүй гарна

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын (ДЭМБ) ерөнхий захирал Тедрос Аданом Гебрейесус ирээдүйд шинэ цар тахал гарна гэдэг нь онолын магадлал биш, харин эпидемиологийн баттай үнэн хэмээн мэдэгдлээ.

Тэрээр энэ үгийг цар тахлаас урьдчилан сэргийлэх тухай олон улсын гэрээ боловсруулах зорилготой Засгийн газар хоорондын хэлэлцээний 13 дугаар чуулганы нээлтийн үеэр хэлжээ.

Энэ бол зүгээр нэг таамаг биш. Энэ бол эрүүл мэндийн ухаанд нотлогдсон үнэн. Энэ нь 20 жилийн дараа ч бай, маргааш ч бай — гарна. Бид бүх тохиолдолд бэлтгэлтэй байх ёстой,” хэмээн тэр онцолсон байна.

Гебрейесус COVID-19 цар тахлын аймшигт үр дагаврыг сануулан, албан ёсны тоогоор 7 сая хүн нас барсан ч, ДЭМБ-ын нарийвчилсан үнэлгээгээр энэ тоо 20 саяд хүрч болзошгүй гэж нэмж хэлэв.

Түүх сөхвөл, 2019 оны 12-р сард Хятадын эрх баригчид Ухань хотод уушгины хатгалгаа өвчин дэгдсэн тухай анх мэдээлсэн. Үүний дараа 2020 оны 3-р сард ДЭМБ COVID-19 цар тахлыг зарлаж, 2023 оны 5-р сард цар тахал албан ёсоор дууссан гэж мэдэгдсэн юм.

ДЭМБ цар тахлын гэрээний хүрээнд дэлхий нийтийг урьдчилан сэргийлэх тогтолцоо, эрсдэлийн удирдлага, мэдээллийн ил тод байдал зэрэг чиглэлд илүү үр дүнтэй бэлтгэлтэй байхад уриалж байна.

Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд