Пүрэв, 7 сар 3, 2025
HomeСоёл Урлаг“Дэлтэй Монгол” үндэсний хувцасны фестиваль 19 дэх удаагаа зохион байгуулагдана

“Дэлтэй Монгол” үндэсний хувцасны фестиваль 19 дэх удаагаа зохион байгуулагдана

Улаанбаатар хотын Захиргаа, нийслэлийн Аялал жуулчлалын газар, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Улсын хүүхэд, залуучуудын театр, Монголын Аялал жуулчлалын холбоо болон “Монгол костюмс” төв хамтран “Дэлтэй Монгол” үндэсний хувцасны наадмыг 7-р сарын 8-ны өдөр Д.Сүхбаатарын нэрэмжит Төв талбайд зохион байгуулах гэж байна.

Үндэсний гоёлыг сурталчилсан уламжлалт арга хэмжээ

Энэ жил 19 дэх удаагаа зохион байгуулагдаж буй уг наадам нь үндэсний хувцас, уламжлал, гоёл чимэглэл, өв соёлыг олон нийтэд сурталчлах, уран бүтээлч, үйлдвэрлэгчдийг дэмжих, гадаад дотоодын жуулчдын анхаарлыг татах зорилготой.

Шилдгүүд тодорно

Фестивальд оролцогчдын дундаас дараах номинацуудаар шилдгүүдийг тодруулна:

  • Шилдэг дүүрэг, байгууллага
  • Шилдэг гар урлаач, оёдолчин
  • Гадаад оролцогч
  • Шилдэг гэр бүл, хүүхэд, хувь хүн — үндэсний хувцасны өвөрмөц, гоёмсог байдалд үндэслэн.

Үзвэр үйлчилгээ, үзэсгэлэн худалдаа

Наадмын үеэр:

  • Үндэсний хувцасны загварын шоу
  • Үндэсний хувцас, гоёл, гар урлалын үзэсгэлэн худалдаа
  • Орчин үеийн хөгжмийн хамтлагуудын тоглолт зэрэг олон талт арга хэмжээнүүд зохион байгуулагдана.

Тус арга хэмжээ нь үндэсний бахархал, өв соёлыг түгээн дэлгэрүүлэх томоохон үйл ажиллагаа болохын зэрэгцээ жуулчдын сонирхлыг татах ач холбогдолтой юм.

Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд