Time Out сэтгүүл дэлхий даяарх 18 мянга гаруй иргэдийн оролцоотой судалгаа хийж, оршин суугчид өөрсдийгөө хамгийн аз жаргалтайгаар мэдэрдэг топ-20 хотын жагсаалтыг гаргалаа. Судалгаанд соёлын амьдрал, шөнийн амьдрал, нийтийн орон зай, байгаль орчны байдал, амьдралын өртөг болон ерөнхий амьдралын чанарыг үнэлсэн байна.
Хотын аз жаргал нь зөвхөн сайн зам, цэвэр агаар, эдийн засгийн хөгжилтэй холбоотой биш. Соёлын идэвхтэй орчин, ногоон байгууламж, урлаг, хамтын нийгэмлэгийн уур амьсгал зэрэг хүчин зүйлс хүний сэтгэл ханамжид чухал нөлөө үзүүлдэг.
Судалгаанд оролцогчдоос “хот таныг аз жаргалтай болгож байна уу?”, “энд өөр газархаас илүү аз жаргалтай юу?”, “танд эргэн тойрныхны сэтгэл санаа эерэг мэт санагддаг уу?” гэх мэт асуулт асуусан байна.
2025 оны хамгийн аз жаргалтай хотууд
- Абу-Даби, Арабын Нэгдсэн Эмират
- Медельин, Колумб
- Кейптаун, Өмнөд Африк
- Мехико, Мексик
- Мумбай, Энэтхэг
- Бээжин, Хятад
- Шанхай, Хятад
- Чикаго, АНУ
- Севилья, Испани
- Мельбурн, Австрали
- Брайтон, Их Британи
- Порту, Португал
- Сидней, Австрали
- Чиангмай, Тайланд
- Марракеш, Марокко
- Дубай, Арабын Нэгдсэн Эмират
- Ханой, Вьетнам
- Жакарта, Индонез
- Валенсиа, Испани
- Глазго, Их Британи
Судалгааны онцлох үр дүн
Судалгааны тэргүүн байрыг Абу-Даби эзэлсэн. Хотын оршин суугчдын 99 хувь нь “энд амьдрахад сэтгэл хангалуун” гэж хариулсан бол 96 хувь нь “хүмүүсийн хандлага эерэг”, 93 хувь нь “бусад газраас илүү аз жаргалтай байдаг” гэж мэдэгджээ. Мөн тус хот соёлын амьдрал, ногоон бүс, пешеходын хүртээмж зэргээр тэргүүлсэн байна.
Хоёрдугаар байрт Медельин (Колумб) орсон бөгөөд оршин суугчдын 97 хувь нь өдөр бүрийн амьдралаасаа аз жаргал мэдэрдэг гэжээ. Харин гуравдугаарт орсон Кейптаун (Өмнөд Африк) нь үзэсгэлэнт далайн эрэг, олон улсын хоолны соёл, баялаг соёлын амьдралаараа онцлог байв.
Судалгаанаас харахад аз жаргалтай хотуудыг тодорхойлох гол хүчин зүйл нь соёл, байгаль, хамтын мэдрэмж болон амьдралаас таашаал авах чадвар юм.
