HomeНийгэмДэлхийн хамгийн аюултай цаг агаарын үзэгдлүүдийн чансааг танилцууллаа

Дэлхийн хамгийн аюултай цаг агаарын үзэгдлүүдийн чансааг танилцууллаа

Сүүлийн 29 жилийн хугацаанд байгалийн эрс тэс үзэгдлүүдийн улмаас дэлхий даяар нийт 832,000 хүн амиа алджээ. Germanwatch байгууллага Уур амьсгалын эрсдэлийн индекст үндэслэн энэхүү тайланг гаргасан байна.

Уг чансаанд 1995-2024 оны хоорондох өгөгдлийг нэгтгэсэн бөгөөд энэ хугацаанд цаг агаарын аюулт үзэгдлүүд дэлхийн эдийн засагт 4.5 их наяд ам.долларын хохирол учруулжээ.

Хамгийн их амь нас авч одсон аюулт үзэгдэл бол хэт халалт юм. Сүүлийн 29 жилд агаарын өндөр температурын улмаас 278,395 хүн нас баржээ. Хэт халалт нь хүний суурь өвчнийг сэдрээхээс гадна нарны цохилт нь үхлийн гол шалтгаан болдог байна. Халалтын улмаас учирсан эдийн засгийн хохирол 32.9 тэрбум ам.долларт хүрчээ.

Чансааны хоёрдугаарт аянга цахилгаантай шуурга, хар салхи бичигдсэн бөгөөд үүний улмаас 274,750 хүн амиа алдсан байна. Энэхүү үзэгдэл нь эдийн засагт хамгийн их буюу 2.6 их наяд ам.долларын хохирол учруулжээ. Хар салхи ихээр болдог улс орнууд үүнд хамгийн их өртөж байна.

Аюултай үзэгдлийн гуравдугаарт үер усны гамшиг орсон бөгөөд 205,452 хүний алтан аминд хүрчээ. Үерийн улмаас учирсан эдийн засгийн хохирол 1.3 их наяд ам.долларт хүрсэн байна.

Мөн ган гачиг, ой хээрийн түймрийн улмаас харгалзан 25,283 болон 2,791 хүн амиа алджээ. Харин аномаль хүйтрэлт болон хөрсний гулгалтаас болж 45,611 хүн нас барсан байна. Эдгээр үзэгдлүүд нийтдээ 529.6 тэрбум ам.долларын эдийн засгийн хохирол дагуулжээ.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд