ДЦС-4 ТӨХК-ийн захирал Ү.Төмөрхуягтай холбоотой асуудлаас болж хохирол амссан иргэдийн төлөөлөгчид өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Тэрбээр, эрчим хүчний салбарын албан тушаалтантай холбоотой асуудлыг илчилэхээр өнөөдөр бид мэдээлэл хийж байна. ДЦС-4-ийн захирал Ү.Төмөрхуяг нь хөрөнгө орлогоо нуун дарагдуулсан зэрэг ноцтой асуудлууд бий. Дорнод аймагт баригдсан Элит тауэр гэх 16 давхар барилгын 320 оршин суугчийн эрх ашиг энэ хүнээс болж хөндөгдөөд байгаад гомдолтой байна. Ү.Төмөрхуяг нь хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлээгүй 1.2 тэрбум төгрөгийг барилгын газарт хөрөнгө оруулсан гэж өөрөө ярьж, минийх хэмээн тайлбарладаг. Гэтэл тауэр барьсан гүйцэтгэгч компанитайгаа маргаан үүсгэний улмаас оршин суугчдын ордерыг гаргаж өгөхгүйд хүрсэн нөхцөл байдал үүсээд байна. Энэ 1.2 тэрбум төгрөг нь өөрийнх нь мөн байвал энэ хүн хөрөнгө орлогодоо мэдүүлээгүй гэдэг үндэслэлээр эрүүгийн хариуцлага үүрэх юм. Иймээс Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн төрийн албанд дэг журам тогтооно гэж ярьсныгаа энэ хүнээс эхлэн хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Иймд уг хүнийг ажлаас нь чөлөөлж өгнө үү” гэв.