Даваа, 2 сар 16, 2026
HomeСпортДархан аварга, аварга, гарди, заан нар эхний даваанд бүдэрлээ

Дархан аварга, аварга, гарди, заан нар эхний даваанд бүдэрлээ

XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх гал морь жилийн Сар шинийн баярт зориулсан хүчит бөхийн барилдаан Бөхийн өргөөнд эхэллээ. Энэ жилийн барилдаанд улсын цолтой 66 бөх зодоглож, эхний даваанаас л олны анхаарал татсан уналтууд гарсан байна.

21 жилийн дараа дахин зодоглосон дархан аварга А.Сүхбат нэгийн даваанд Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат залуу бөх А.Энхбаярт өвдөг шороодлоо. Үзэгчдийн анхаарал төвлөрсөн энэ барилдаан ийнхүү сенсаци уналтаар эхэлсэн юм.

Мөн улсын аварга П.Бүрэнтөгс Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын харьяат сумын заан Ж.Мягмаржавт унасан бол улсын гарди Ө.Бат-Орших сумын заан М.Өсөхбаярт өвдөг шороодов. Түүнчлэн улсын заан Б.Бат-Өлзий сумын заан Д.Мөнхтулгад дийлдсэнээр нэр хүндтэй бөхчүүд эхний даваанд цувран хожигдлоо.

Эхний даваанд унасан нэртэй бөхчүүд:

  • Дархан аварга А.Сүхбат — А.Энхбаярт
  • Улсын аварга П.Бүрэнтөгс — Ж.Мягмаржавт
  • Улсын гарди Ө.Бат-Орших — М.Өсөхбаярт
  • Улсын заан Б.Бат-Өлзий — Д.Мөнхтулгад

Сар шинийн баярт зориулсан хүчит бөхийн барилдаан өнөөдөр эхний хоёр даваагаа явуулах бөгөөд маргааш үргэлжилж, түрүү бөх тодрох хуваарьтай байна.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд