Ням, 4 сар 20, 2025
HomeНийгэмДаланзадгад суманд улаанбурхан өвчин илэрсэн тул сургууль, цэцэрлэгүүд цахим хичээлд шилжив

Даланзадгад суманд улаанбурхан өвчин илэрсэн тул сургууль, цэцэрлэгүүд цахим хичээлд шилжив

Өмнөговь аймгийн Даланзадгад суманд улаанбурхан өвчний тохиолдол батлагдсантай холбогдуулан аймгийн Онцгой комисс хуралдаж, халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор дараах шийдвэрүүдийг гаргалаа.

Онцгой комиссын гаргасан гол шийдвэрүүд:

Сургууль, цэцэрлэгүүдийг гуравдугаар сарын 17-ныг хүртэл цахим хэлбэрт шилжүүлэх
18-аас доош насны хүүхдүүдийн дунд тэмцээн, уралдаан, дугуйлан, секц, олон нийтийн үйл ажиллагааг гуравдугаар сарын 20-ныг хүртэл хязгаарлах
Олон нийтийг хамарсан арга хэмжээг зохион байгуулахгүй байх

Эцэг эх, асран хамгаалагчдад өгөх анхааруулга:

✔ Хүүхдээ гадуур сэлгүүцүүлэхгүй байх
✔ Бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихоос сэргийлэх
✔ Эрүүл ахуйн дэглэмийг чанд баримтлах

Аймгийн Онцгой комисс халдварын эрсдэлийг бууруулах чиглэлээр нэмэлт арга хэмжээ авч ажиллахыг анхаарууллаа.

Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд